Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 04 сар 28 ・ 4

​​​​​​​

          Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9,  32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”-г Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульчилсан байна.

Хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллүүдийг нэр бүхий иргэд  Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.

 

Эдгээр мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 29/

    бизнесийн бүлэглэлийн эрх ашиг ч байна. Тэгэхээр гол асуудал Н.Энхбаяр гэсэн ганц хүндээ биш. Ардчилал хүний эрх цаашлаад Монголын хувь заяатай холбоотой асуудал юм.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 29/

    Авлига, албан тушаалын хэргээр шүүхээр ял сонссон бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж болно. Гэхдээ гол учир нь энэ заалт ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнд л зориулагдсанд байгаа юм. Энэ нь өөрөө ардчилсан зарчимд нийцэхгүй. Үүний цаана Оюутолгой, Тавантолгой гээд томоохон ордуудаас ашиг хүртэх гэсэн биз

    Хариулах
  • zochin / 2020 04 сар 29/

    Тавантолгойн орд дээр тодорхой санаачлагыг ажилласан юм билээ. Тэгэхээр энэ хүнийг дахин төрд очвол өөрсдийнх нь булхай луйвар илчлэгдэнэ гэхээс зарим нэг бүлэглэл айж сандарч байна. Ичсэн нэрэндээ ийм хуулийн заалт хүртэл оруулж ирсэн байх. Тэгэхээр нэг хүнийг сонгуульд оруулахын төлөө биш нийтийн

    Хариулах
  • zochin / 2020 04 сар 29/

    Авлига, албан тушаалын хэргээр шүүхээр ял сонссон улстөрчийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэхээр олон нийтэд сайхан сонсогдож магадгүй. Гэхдээ үүний цаана жинхэнэ улс төрийн шударга шударга зарчим, ёс зүй яваад байгаа юм биш. Энэ үгээр өнгөлөн далдалж, өөрсдийн санааг гүйцэлдүүлэх гэсэн улс төр, бизне

    Хариулах