Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 04 сар 29

“Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжих бэлтгэл ажил шувтарч буйг тус компанийнхан өнгөрсөн долоо хоногт дуулгаж байв.
Тодруулбал, бэлтгэл ажил нь хэдэн долоо хоногийн дараа дуусаж, хөрөнгө оруулагчдын ширээн дээр тавих баримт материал бэлэн болно гэж ярьж байлаа. Энгийнээр хэлэхэд, тус компанийн хувьцааг олон улсын биржид арилжих суурь судалгаа, бизнесийн үр өгөөжийн тооцооллыг хийж дуусгаж байна гэсэн үг. Өндөр үр өгөөжтэй, ашигтай төсөл гэдгийг нотлох нь хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох эхний алхам байдаг.
Гэтэл Засгийн газрын өнгөрсөн даваа гаргийн ээлжит бус хуралдаанаар 2019 оны долдугаар сарын дунд үед баталсан 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо. Уг тогтоолын хоёр дахь хэсэгт олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийг байгуулах, түүнд “эцэг”-ийнх нь эзэмшлийн лицензүүдээс эхний ээлжид МV-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр тусгасан. Мөн шинээр байгуулсан охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгохыг заасан байлаа. Тогтоолын хоёр дахь хэсгийг хүчингүй болгосноор Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгах шийдвэрт хүрч байна. Татан буулгаж буй компанийг “Эрдэнэс Тавантолгой”-нхон дээрх тогтоолын дагуу байгуулж, найман сар ажиллуулсан юм. Хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордоос олох үр өгөөжийг дээшлүүлэх тоглоомын дүрэм ийнхүү дахин өөрчлөгдлөө.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.