МАН-ын гишүүд ээ, малчдыг зөнгөөр нь орхи

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2020 04 сар 30 ・ 9

УИХ-ын 2020 оны сонгууль хаяад ирсэн энэ өдрүүдэд улс төрчдийн хэлэх үг, хийх үйлдлийг таахад бэрх болж.  Өчигдөр үдээс хойш нэр бүхий ямааны нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгох тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа дуулгав. 

Тэдний зүгээс үүнийгээ  ноолуур бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэнэ.  Төсөл санаачлагчид ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, экспортлохтой холбоотой ноолуурын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, экспортыг дэмжих чиглэлээр бүх төрлийг боомтуудаар саадгүй нэвтрүүлж, татварыг тэглэх, малчдын орлогыг дэмжих зорилгоор нэг килограмм ноолуур тутам 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор зохицуулалт хийх гэнэ. 

ХХААХҮЯ-наас ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй үнээр авна гэх мэдэгдэл хийснээс маргаан дагуулсан асуудлууд хөвөрсөн.  Салбар яамны энэ амлалт малчдад хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Элдэв-Очир, Ш.Раднаасэд нарын орон нутгаас сонгогдсон гишүүдийн зүгээс энэ санаачилга гарлаа. 

Ч.Улаан сайдынхаа  урагшгүй ажлыг баллах гэсэн гишүүдийн энэхүү санаачилга олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. Орон нутгаас сонгогдсон эдгээр гишүүдийн хувьд ямар ч аргаар хамаагүй дахин сонгогдохоор ийн улайрч байна. Хэрэв өвлийн идэшний үеэр сонгууль болдог бол боодол бохины үнэнд хүрэхгүй байгаа арьс ширэнд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төсөл санаачлах нь л дээ. Ямар ч тооцоо судалгаагүйгээр ХХААХҮЯ ноолуур 100 мянгаар худалдаж авах амлалт өгч, үүнийгээ биелүүлж чадахгүй малчдын бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Гэтэл араас нь кг ноолуур тутамд 20 мянган төгрөг. Сонгуульдаж шоудаж болно. Гэтэл өдийгөөс төдий хүртэл хаврын хаварт ганц амьжиргаагаа залгуулж өр зээлээс нь салгадаг ноолуураар шоудах шаардлага байгаа юу? Энэ үйл явц дараа дараагийн жилүүдэд ноолуурын үнийг унагах шалтгаан болох вий?

 

О.ОНОН

www.Olloo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 01/

    энэ малуудад хөдөөнийхөн л санал өгнө хөөрхий тэнэгтүүлж чадаж бгаа юм чинь Одоо хөдөөнийхөн арайл өөр сонголт хийнэээ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 30/


    Хариулах
  • BAYARAA / 2020 04 сар 30/

    Ялах ялагдах нь тодорхойгүй ч Ямаа -МАН хоёр ихэр юм

    Хариулах
  • Ми Е И / 2020 04 сар 30/

    МАН-ын өмхий хулгайч нар зайлаа...сданууд үхэж дардарвал таарна.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 30/

    МАН-ыг татвар төлдөггүй, зүгээр сууж байгаад мөнгө авах дуртай малчид сонгодог. Монгол төрийг 30 жил самарч байгаа шүү дээ, малчид.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 30/

    МАН-ын тэнэгүүд одоо болиосой. Ноолуурын үнэ зах зээлийнхээ журмаар тогтоно. 20 мян₮ өгөхөөр ноолуурын үнэ хөдөлгөөнд орно. Гэхдээ өсөхгүй нь лавтай. Тэгэхээр ноолуурын үнийг дахиад унагаж малчдынхаа уурыг хүргэхээр шийдэж л дээ. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гээч болох вий дээ. МАН-ыг

    Хариулах
  • Irgen / 2020 04 сар 30/

    Uls oron maani nooluuriin yne d songuuli ugtsan shound amldarch baigaa yumuu.tur zasag maani dahin songogodohiin tuld yuch amlahad belle boljeeee

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 30/

    болох хэрэгтэй, нэртэйгээр нь ямаа болгонд нь өгөх гэж хуулиа санаачил,Нийслэл хотод нь өлсгөлөнгөөр хүүхэд амь үрэгдэж байхад юун ямаа, та нар өөрсөдөө дахин соногдож байвал ямааны ноолуур, хүн нь хамаагүй байх аваас ,бодох,сэрэх, ухаарах хэрэгтэй бусуу,

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 30/

    Зах зээл бол зах зээл. Ядарсан гэж бодож байгаа бол Японоос ирж байгаа приусын унийг 2 сая болго. Ялгаа юу байгаа юм, ажилхан л хямралд орсон шуу дээ.

    Хариулах