Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн төрөлжсөн архивт киоск машин байрлаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 04 сар 30

     Шүүхийн ерөнхий зөвлөл "Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэвтрүүлсэн. Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн төрөлжсөн архивд энэхүү цахим төлбөрийн системийг ашиглан, иргэдэд үйлчилж байна. Нийслэл дэх ачаалал ихтэй бусад шүүхүүдэд энэ онд КИОСК машиныг байршуулахаар төлөвлөсөн.  

 

   Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулагч Э.Золжаргал "Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өдөрт дунджаар 60 гаруй нэхэмжлэл хүлээн авдаг. Нэхэмжлэл хүлээн авахдаа Улсын тэмдэгтийн төлбөр төлсөн баримтыг зайлшгүй шаарддаг. Улсын тэмдэгтийн хураамжийг өмнө нь иргэд харьяа дүүргийн татварын хэлтэс дээр очиж код аваад банканд оочирлон тушаадаг байсан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, “Гэрэгэ системс” компанитай хамтраад КИОСК машиныг байршуулснаар иргэд шууд шүүх дээр Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой болсон. Энэ нь иргэд болон өмгөөлөгч нарын цаг завыг хэмнэсэн маш сайшаалтай ажил болсон гэдгийг хэлдэг. КИОСК машин нь иргэд болон нэхэмжлэлд хавсаргаж өгөх хоёр хувь, улсын тэмдэгтийн баримт хэвлэнэ. Үүний дараа шимтгэлийн үнийн дүнгээс хамааран НӨАТ-ын баримт хэвлэж өгдөг” гэсэн юм.  

 

 

 

 

КИОСК машинаас авах шүүхийн тэмдэгтийн хураамжийн үйлчилгээний заавар:

Алхам 1: Шүүхийн тэмдэгтийн хураамжийн үйлчилгээг сонгоно.

Алхам 2: Иргэний үнэмлэхийн QR код болон гараар бичиж мэдээллээ оруулна

Алхам 3: Шүүхийн байгууллага болон утасны дугаараа оруулна

Алхам 4: Төлбөрийн мэдээлэлтэй танилцаж баталгаажуулах товчийг дарна

Алхам 5: Картаа дэлгэц дээрх зааврын дагуу машинд уншуулж, нууц дугаараа оруулна

Алхам 6: Баримтаа уншиж дууссаны дараа бүрэн эсэхийг шалган авч бүртгэлийн байцаагчид тушаана. 

Бүх төрлийн банкны картаар КИОСК машинаас үйлчилгээ авах боломжтой.

 

Лавлах ажилтан:

Шүүхийн төрөлжсөн архив

Утас: 70007082

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулагч Э.Золжаргал

Утас: 99724480

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх