Г.Загдаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 04 сар 30

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагын нийгмийн ажилтнуудад удаа дараа хүчиндүүлж, дарамтлуулж хохирсон талаараа Д.Халиун гэх эмэгтэй хэвлэлийн бага хурал хийж  байсан. Үүнтэй холбоотойгоор иргэн Г.Загдааг цагдаагййн байгууллагаас шалгасан.  Улмаар цагдаагийн байгууллагаас иргэн Г.Загдааг хүчин хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэд хэдэн хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байгаа билээ. 

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал хэргийг шүүхэд яллах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх