Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 05 сар 01
・ 3

Зээлийн хүүгийн найман хувийг хөнгөлөх шийдвэрийг Засгийн газар тун удахгүй гаргах бололтой. Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтийн тав, банк гурван хувийг даах гэнэ. Эл хөнгөлөлтийг гурван сарын хугацаанд эдлүүлэх шийдвэрийн төсөл бэлтгээд байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж дуулгалаа.
Өөрөөр хэлбэл, нэг улирлын турш хүүгийн хөнгөлөлт эдлүүлэх юм. Найман хувийн хөнгөлөлтийг дөрвөн улиралд хуваавал хоёр болно. Тэгэхээр зээлийн жилийн хүүгийн хоёр хувийг хөнгөлнө гэсэн үг. Тодруулбал, жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан хуулийн этгээдийн хүү22 хувь болж буурах нь. Одоогоор ямар төрлийн зээлийн хүүг хөнгөлөх нь тодорхойгүй байна. Бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл, хэрэглээний зээлийн хүүд хөнгөлөлт эдлүүлэх болов уу гэж таамаглая. Энэ нь урт хугацааны хөнгөлөлт биш учраас компаниудад дорвитой дэмжлэг болохгүй. Харин хагас жилийн хугацаанд хөнгөлөлт эдлүүлбэл, зээлийн хүү дөрвөн хувиар буурна. Дээр дурдсанчлан 24 хувийн хүүтэй зээл авсан хуулийн этгээдийн зээлийн хүү 20 хувь болж буурах юм.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.