THE HU хамтлагийг өмөөрөхүй

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 01 ・ 8

“THE HU” хамтлагийг наадмаар дуулаад өгчихөөгүй юм байж одоо эх орондоо ирэх гэлээ гэж зарим хүн шүүмжилж байна.

Ганцхан гишүүнийх нь тухай ярихад тэр Завханаас аав, ээжээсээ ирэх, очих замын зардал л гуйж аваад гадаа хонон өнжин байж СУИС-д шалгалт өгсөн, лимбэ хөгжимд илүү их суралцахыг хүссэн. Нэгт жагсаж чадсан.

 

Чуулгад ажиллахын хажуугаар суралцаж, хичээлээ тараад бэлтгэлээ хийсээр дотуур байрны хаалга “барьсан” байхад нь ирж, гуйсаар орно. Халаасны мөнгөгүй гудманд алхаж явсан ч лимбэ хөгжмийнхөө соёлыг өвлөн авч залгамжилж яваадаа баярлана.

Та бүхний “Авьяаслаг Монголчууд” шоугаар анх үзэж гайхсан битүү амьсгааны урлагийг тань ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд түүнээс олон жилийн өмнө рентгенд орж хүний бие хэрхэн ажиллаж тасралтгүй лимбэ үлээдэг гэдгийг харуулсан нэгэн. Түүнийх нь хүчинд Лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвөөр бүртгэн авч байв.

Тэрбээр 10 жилийн турш ХБК-д багшилж, олон хүүхдүүдэд тасрах дөхсөн соёлын өвөө уламжлуулан үлдээсээн. ХБК-ийн 23 номерийн өрөө буюу анхны долоон гавъяатын нэг үхэрчин хүү хэмээх Л.Цэрэндоржийн ажиллаж амьдарч байсан нэрэмжит өрөөг хүн шиг авч явсан. Тэр өрөө бол энэ цагийн бүх лимбэчдийн суралцаж, амьдарч ирсэн гал голомт гэж хэлж болохоор хүндтэй өрөө гэдэг… Миний яриад байгаа хүн бол Хү хамтлагийн Нямжанцан.

 

Энэ мэт тэр, тэд ардын урлагийнхаа төлөө бүх насаа, бүх амьдралаа, бүх сэтгэл зүрхээ зориулж ирсэн юмаа. Ардын урлагийг мөрөөдлөө болгож суралцаж, өвлөж, өвлүүлж ирсэн тэдэнд наадам дээрээ дуулна гэдэг мэдээж нэр хүнд, бахархал аа. Наадмын дэвжээн дээр, Монголчуудынхаа өмнө дуулахыг та нараас илүү их хүсэж, түүний төлөө хөдөлмөрлөж ирсэн хүмүүс ээ.

Гэвч гэрээ гэдэг Монголчуудын ярьдаг шиг зөрчих гэж байгуулдаг юм бишээ. Энэ хатуу гэрээний ачаар тэд эх орныхоо урлаг соёлыг түгээж яваа юмаа. Монголын аль ч компани урлаг соёлынхныг, ялангуяа ардын урлагаа ингэж дэмжиж чаддаггүй юм аа. Та ч гэсэн ажлынхаа гэрээг зөрчөөд хүссэн үедээ амраад явж чадахгүй л байх даа. Хоногийн хоолноосоо салахаас айдаг биз дээ.

 

“Монгол тв”-ийн шоуны оролцогчид ч хүссэн газраа ярилцлага өгөөд, хүссэн газраа дуулаад явж болдоггүй хатуу гэрээтэй байдаг. Тиймээс ардын урлагийг энгийн үед тоодоггүй та бүхэн хатуу гэрээний ачаар жаахан олонд танигдаад буй хэдийгээ зулгаахаа болино уу.

Gerelmaa Baasanjav аас


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 03/

    ER N BOL MONGOLCHUUD IH MUUHAI ARANSHINTAI. ZALHUU BJIIJ ATAARHUU.HEN NEGEN N DEESHEE L GARAH GEHEER ZULGAADAG...ELBEGDORJ YMARTAA L MALNAAS DOR ZUIRLEHEVDEE....HOSHGORUULJ...

    Хариулах
  • kkk / 2020 05 сар 02/

    Хү хамтлаг чинь гадаадын компанитай гэрээ хийсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Оркууд минь үүнийг ойлго.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 02/

    Юн төлөө монгол хүүхдүүд билээ одоо бид тоглодтыг нь үзэх завшаан таарлаа гэж их хүлээж байж билээ одоо та нар хүлээ

    Хариулах
  • хүн / 2020 05 сар 02/

    Төрсөн нутагтаа ирчихээд ганц удах тлглож өгөөгүй ихэрхээд л явсан тэр гэрээт компани чинь та нарыг татаж авах ажлыг зохицуулах ёстой байхаа битгий гоншгоноод бай. Монгол гэдэг нэрнээс цаашгүй юмнууд

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 01/

    гадаадад доллараар дуулж явдаг улс мөнгөтэй л биз. Монголд дуулбал орлог олохгүй гэж голоод ганц удаа дуулж өгөөгүй л хүсүүс шүү дээ. Одоо л нэг их улсаа санаж гэнэ. Ядуу монголчуудынхаа урдуур бүү дайр.

    Хариулах
  • Tatvar ed naraas Mongol uls avaachee!!!!!!!!!!!!!!!!!!!!!! / 2020 05 сар 01/

    Minii ezen haan Chingis, eh orniig mine barij neriig ni ashiglan nerd garchaad, bid aldartai #1 mongol butsah ystoi, busad ni zai tavij og geed bgaa ym bishuu?

    Mongoliin ezen Chingis khaan, eh orniig mine barij ashiglan nerd garchaad bgaa ene naraas Mongol usl tatvar avdag ymuu? Concert bo

    Хариулах
  • oorsdiinhoo toloo nerd garaa bizdee????????????????????????????????????? / 2020 05 сар 01/

    Henii toloo nerd garsiin?????????????????
    $ bolon oorsdiinhoo toloo duulj bgaa bizdee?????????????

    Mongold ymar gavya baiguulsiin, neg udaa ch handiv orgoson ymuu? Niigemd yu hiij gaihuulaad hutsan uliad bgaan end nar?

    Minii ezen haan Chingis, eh orniig mine barij neriig ni a

    Хариулах
  • 2 nuurtei HYPOCRITE- uud! / 2020 05 сар 01/

    Zsss , mongotei niitlel ym bishuu. Zugeer jiriin hunii huvd ted iimerhuu gomdol gargaad zargaldaad yvaad bn gedeg ni unendee ineedtei. Chingis, Mongol, eh oron mine geed duulaaaad bdag bizdee? Bodit amidral deer haaaaa bn? Busad Mongol huniig hun gej uzehgui, suudal bulaatsaldaad bgaa ni gutamshig b

    Хариулах