Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 05 сар 01
・ 5
Хилийн чандад байгаа Монголчуудыг эх оронд нь авч ирэх чартер нислэг хийгдсээр байгаа билээ. Маргааш хийгдэх чартер нислэгээр КОВИД-19 өвчний халдвар авч, Монгол улсад 47 хоног эмчлүүлж эдгэсэн Франц иргэн нутаг буцаж байгаа ажээ.
Тодруулбал, Францын иргэн ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлж, бүрэн эдгэсэн тул 2020.04.27-ны өдөр гарч, сувилалд өдгөө тусгаарлагдаад байгаа юм. Тэрбээр маргааш хийгдэх Улаанбаатар-Франкфуртын онгоцоор нутаг буцаж байгааг албан эх сурвалж мэдээллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.