Хотын дарга баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 04 ・ 2

 

 

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ хуралдаж дууслаа. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баар, караокег нээсэн захирамжаа цуцаллаа. Өөрөөр хэлбэл нээгдээд байсан баар, караокенууд дахин хаагдлаа. 

Өнгөрөгч долоо хоногт Хотын дарга С.Амарсайхан согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 цаг хүртэл СУНГАСАН нь араасаа асар их эрсдэл, шүүмжлэл дагуулаад байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар шөнийн цэнгээний газруудыг буцааж хаах шийдвэр гаргахаар болсноо мэдэгдлээ.

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, Шөнийн цэнгээний газар болох баар, ресторануудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн гомдол шүүмжлэл ихээр ирж байгаа, ариутгал халваргүйжүүлэлт хангалтгүй хийгдэж байгаа, хүмүүс олноор цуглаж байгаа гэх шалтгаануудаар хаах шийдвэр гаргана гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • авлига авья. / 2020 05 сар 05/

    МАН-ынхан сонгуульдаа бэлдэж энэ тэнд хүн амьтан цуглуулж бэлэг сэлт тараагаад байх юм.МАН-д хууль үйлчлэхээ больжээ.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 04/

    ЯМАР СОНИН ЗАХИРАМЖ ВЭ? УИХ-ЫН СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ ӨВЧИН ТАРААХГҮЙ ГЭЖ ЗАСАГ ТӨР НЬ ТЭМЦЭЖ БАЙХАД АЛБААР ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ. ЭНЭ ТАЛААР СУДАЛГАА ХИЙЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ АМТАЙ БОЛГОН ЯРЬЖ БАЙНА.

    Хариулах