Сургалтын төвүүдэд зөвлөмж өгч шат дараатай нээнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 04

Өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэнэ. 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээнэ.

Одоогоор анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв

Гадаад хэлний сургалтын 255 төв

Жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг.

Эдгээр төвүүдэд тавих шаардлагыг хавсаргав:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх