М.Энхсайханыг шүүх хурал эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 05 ・ 3

 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар би мэдээлж байсан. 

Яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна. 

М.Энхсайхан нь Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон  хорлон сүйтэгх үйл ажиллагаа явуулахыг завдан хэргээр буруутгагдаад байгаа юм. 

/19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 06/

    Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch enhsaihan hulgaich mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchnii tald ajillasan

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 06/

    Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch enhsaihan hulgaich mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchnii tald ajillasan

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 05/

    Наад хүнээ хэлмэгдүүл,та нарыг бурхан байтугай бугч өршөөхгүй энэ хэлмэгдүүлэх гэж байгаа этгээдүүд , та бүхний хийсэн муу үйлийн үр чинь үр хүүхдүүд тань муугаар нөлөөлж зовж шанална гэдгийг мэддэг байгаасай

    Хариулах