Шинэ, жишиг хороодтой болох төлөвлөгөө нурах вий

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 05

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн оны зургадугаар сарын хуралдаанаар зарим дүүргийн хүн ам олонтой хороодыг хувааж, шинээр байгуулахаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11, Хан-Уулын тав, Налайхын нэг хороог хувааж, 17-г байгуулах юм. Энэ ажилд зориулан нийслэлийн 2019 оны төсөвт 6.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн энэ онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус, наймдугаар хуралдаанаар Баянгол дүүргийн I, IV, Баянзүрхийн V, VIII хороог хувааж, шинээр байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнд зарцуулах мөнгийг энэ оны нийслэлийн төсөвт тусгуулахыг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд үүрэг болгожээ. Ингэснээр нийслэл хот 173 хороотой болох юм. Шинэ хороод өдгөө ямар байдалтай байгаа, мөн энэ онд багтан байр, өрхийн эмнэлэгтэй болох, эсэхийг тодруулав.

Өнгөрсөн оны найм, ес, аравдугаар сараас “салан тусгаарласан” шинэ 17 хороо өдгөө түрээсийн байранд ажилласан хэвээр. Энэ талаар бид өнгөрсөн арванхоёрдугаар сард хөндөж, Сонгинохайрхан, Хан-Уулын шинэ хороодтой танилцахад ажилтнуудаа хуваарилан шилжүүлж, шинээр хэсгийн ахлагч сонгон шалгаруулан, түрээсийн байранд ажиллуулж байсан юм. Заримынх нь оршин суугчид иргэний бүртгэлийн үйлчилгээг өмнө нь харьяалагдаж байсан хорооноос авч байгааг Засаг дарга нар нь хэлж байв. Шинэ хороо байгуулснаар иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, хүндрэлгүй үйлчлүүлэх боломж нээгдсэнийг ажилтнууд нь онцолсон удаатай. Түүнчлэн хороод байрны түрээсэнд сард 450-700 мянган төгрөг төлдөг гэсэн юм. Гэвч хороод өдгөө зургаан сарын өмнөхтэй адил түрээсийн байранд ажиллаж, иргэд нь урьд нь харьяалагдаж байсан хорооны өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авч байна. Уг нь энэ оны төсөвт хороодын байр, өрхийн эмнэлгийн барилга барих, худалдан авах хөрөнгө суулгах талаар өнгөрсөн жил дуулгасан. Өдгөө Налайх дүүрэгт шинээр байгуулсан VIII хороо л өөрийн байртай болж, үйл ажиллагаа явуулж буйг Засаг дарга Д.Чинбат нь хэлсэн.

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх