Ч.Чинбат: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гомдол мэдээлэлд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 06 ・ 1

Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Түүний энэхүү үйлдэлд МСНЭ өнөөдөр байр сууриа илэрхийлж, хариуцлага тооцохыг шаардаад буй. Тэгвэл бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбатаас авсан тодруулгыг хүргэж байна.

Тэрбээр "Энэ асуудлаар тайлбар хийх нь зүйтэй гэж бодож байна. 

Нэгдүгээрт, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг халдварт өвчний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээлэл түгээсэн тул цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байна. 

Хоёрдугаарт, өнгөрсөн баасан гарагт сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг би өрөөндөө дуудаагүй. Бас зодоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэр хүн өөрөө миний өрөөнд орж ирсэн. Миний удирдлаган дор ажилладаг алба хаагчийн шалгаж байгаа гомдол мэдээлэлд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон. 

Үргэлжлэлийг энд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: