Чингэлтэй дүүрэг даяар ХӨЛ ХОРИО тогтоолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 07 ・ 1

Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтоолоо. 

Хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Энэ шийдвэр бол Улсын онцгой комиссын шийдвэр.

Энэ удаа 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорио тогтоож байгаа боловч ард нь 1 сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хот, гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын аюулгүй байдлыг бодит байдал дээр шалгаж, дадлага сургуулилт хийж байгаа юм. Сүүлийн долоо хоногт 2000 гаруй төрийн албан хаагч бэлтгэл ханган ажиллажээ. Дүүргийн иргэд нэг өдрийг хөл хорионы дэглэмд амгалан тайван өнжихийг хүсч байна. Энэ үеэр цагдаагийн байгууллага хэв журам тогтоон ажиллана.

Хөл хорионы хүрээнд мөн цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ. Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.

Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт  тогтооно.

 

Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон тохиолдолд хариуцлага тооцно.  

-Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана. 

 

Хөл хорио тогтоосон хугацаанд зайлшгүй шаардлага гарсан үед иргэд ямар утсаар холбогдож, зөвлөгөө тусламж авах вэ?

-101, 102, 103, 105 дугаарын утсанд хандаж шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болно.

Өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох үеийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

ЗОГСООХ ЧИГЛЭЛҮҮД

Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв",
ХО:1 "Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр",
ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”,
Ч:24а "Зүрх уул /Чингэлтэй/-3,4-р хороолол /эцэс/,
Ч:23 "Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв"
Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4 хороолол-Вокзал",
Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4 хороолол"

УРТАСГАХ БУЮУ ТОЙРОХ ЧИГЛЭЛҮҮД

Ч:70 "ТЭЦ.-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр",
Ч:69 "Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3",
Ч:66 "Зайсан-Цэцэг төв-11-р хороолол",
Ч:57 "Улаанчулуут-Их наран-МУИС",
Ч:53"Яармаг-МУБИС",
Ч:51 "3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалааны төв",
Ч:49 "1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв",
Ч:48 "Зүүн салаа-Чингэлтэй-МУБИС",
Ч:47 "Орбит-Ард кино театр",
Ч:41 "Баруун-салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг",
Ч:40 "Мах Импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран",
Ч:39 "Сансар-3,4-р хороолол"
Ч:33 “Шархад-Зунжин”
Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот",
Ч:25 "Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол",
Ч:22 "Шадивлан эцэс-Бөмбөгөр-Чингис Соосэ-ДС-Далангийн зам",
Ч:18б "3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Баруун тойрог/,
Ч:18а "3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Зүүн тойрог/,
Ч:17б "Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу" /Их тойрог/,
Ч:17а "Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам-" /Их тойрог/

БОГИНОСГОХ ЧИГЛЭЛҮҮД

Ч:4 "5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог",
Ч:5 "Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад",
Ч:7 "Нисэх-МУБИС-Цэцэг төв",
Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр",
Ч:73 "Зунжин-худалдааны төв-ТЭЦ-4",
Ч:63 "Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр",
Ч:55 "Зайсан-Дэнжийн мянга-ЗГАБааз-Согоотын гудамж",
Ч:52 "3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан",
Ч:43 "Баянхошуу-Ард кино театр-Бөмбөгөр худалдааны төв",
Ч:38 "ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст",
Ч:35 "Цагаан давааны задгай-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол",
Ч:34 "Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3",
Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз",
Ч:30 "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард-кино театр",
Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр"

Шуурхай зохицуулалтын арга хэмжээтэй холбогдуулан зарим чиглэлийн батлагдсан замнал, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шуурхай зохицуулалт хийгдэх тул иргэдэд доорх зураглалтын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: