Цахим худалдааны эринд Монгол бэлэн биш байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 07 ・ 2

 

“Taobao Zahialga” фэйсбүүк хуудаснаас нэгдэх хүсэлт илгээжээ. Taobao.com бол Хятадын цахим жижиглэн худалдааны тэргүүлэгч сайт. Энэ цахим талбарт монголчуудын ёжлон хэлдгээр нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад бараа, бүтээгдэхүүн цөм бий.

Taobao. com нь дэлхийн тэрбумтан Жек Магийн байгуулсан alibaba.com-ын худалдааны салбар цахим хуудас. Үүнээс гадна tmall.com цахим худалдааны сайтаар хятадууд өргөнөөр үйлчлүүлж, худалдаа хийдэг. “Taobao Zahialga” цахим хуудаснаас нэгдэх хүсэлт илгээсэн нь тус сайтад тавьсан бараа, бүтээгдэхүүнийг монголчуудад танилцуулж, худалдан авах сонирхлыг нь төрүүлэх арга. Хэрэв уг хуудсанд нэгдээд, бараа, бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авах шийдвэр гаргавал монголчууд маань таны өмнөөс taobao.com-оос захиалга хийж өгөх нь. Өөрөөр хэлбэл, дундын зуучлалын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр, энэ нь Монголд хил дамнасан цахим худалдааны бизнес хэдийн хөгжиж эхэлснийг харуулах жишээ.

БНХАУ дэлхийн цахим худалдааны хандлагыг тодорхойлно гэж шинжээчид дүгнэж байна. Хятадууд захиалсан бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчид өдөрт нь хүргэх мэдээллийн технологи болон ложистикийн сүлжээ бүрдүүлж чадсан учраас тэр. Хэрэглэгч тусгай бар кодын тусламжтайгаар захиалсан бараа нь хаана явж буйг интернэтээс харчихдаг гэхээр цахим худалдааг өндөр түвшинд хөгжүүлсэн нь ойлгогдоно. Мэргэжилтнүүд ирээдүйд худалдааны 70-80 хувийг цахимаар хийнэ гэж таамаглаж байгаа юм. Хүүхнүүд хөлөө чилтэл дэлгүүр хэсэх биш, нүдээ аргатал гар утас, компьютер ширтэн гэрээсээ бараа, бүтээгдэхүүн худалдан авах цаг айсуй. Бараа, бүтээгдэхүүнээ дэлгүүрийн лангуунд тавьж, худалдвал тодорхой зардал гаргах нь ойлгомжтой. Ингэхээр үнэ нь нэмэгдэж таарна. Үйлдвэрийн агуулахад буй барааг цахимаар худалдаж авбал үнэ хямд байх нь дамжиггүй. Тиймээс өндөр үнэтэй брэндийн дэлгүүрүүд моодноос гарч, цахим худалдаа ноёрхох нь.

 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Энхсаруул / 2020 05 сар 08/

    Хэзээ ч нурж мэдэх, зай завсаргүй БАРИГДСАН олон давхар тэнгэр баганадсан шилэн барилгууд, дэлгүүрүүдийн оронд цахим худалдааг хуулийн дагуу хөгжүүлбэл улс оронд ихээхэн хэмнэлт гарах байх

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 07/


    Хариулах