Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Бусад ・Нийтэлсэн: Баярмаа 2020 05 сар 09

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 17. Санчир гараг. Эрхтний тэнгэрт одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал:  Ус

Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн.

Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх