С.Баяр: Би гэм буруугаа үүрээд ял эдлэхэд бэлэн байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 11 ・ 10

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дөнгөж сая Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  өнгөрсөн баасан гаригт болсон.  Шүүх хуралд оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хангасан.

Улмаар хэргийг 2020.05.11-ны  өдрийн 09:00 цаг хүртэл хойшилсон. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө Ерөнхий сайд асан С.Баяр сэтгүүлчпийн асуултад хариуллаа. 


- Шүүх хуралд оролцогчид ямар хүсэлтүүд тавьж байна вэ?

-Нийтдээ долоо найман хүн байна. Уг найман хүнээ өмгөөлж, өмгөөлөгч нар нь хүсэлтүүд тавьж байна. Бидний олон хүнийг хууль бус мөнгө тогтмол олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ буруутган, намайг 60 хоног саатуулсан. Гэтэл шүүхэд шилжүүлэхээсээ өмнө зүйл ангиа хүчингүй болгосон. Тэгсэн хэрнээ бидний 7-н хүн хамт сууж байна. Олон түмэнд эдгээр хүмүүс нийлж буюу Засгийн газраараа нийлсэн гэсэн ойлголтыг төрүүлсэн. Гэрээ байгуулахад Засгийн газар тэр чигээрээ оролцдог. 2015 онд Дубайн төлөвлөгөө гэдгийг баталсан гэдгийг би дуулсан. Миний оролцоо байхгүй. Учир нь тэр үед би сул иргэн байсан. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан юм шигээр байлгаад байна гэдэг буруу юм л даа. Энд байгаа хүмүүсийн заримыг нь би танихгүй. Бидний хооронд хамтраад, эсвэл тусдаа гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй. Зүйлчлэлээ зөв гаргаач гэсэн үндэслэлийг бүгд хэлж байна.

Биднээс нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асууж байна. Бид нээлттэй явуулъя гэдэг саналаа хэлсэн. Ялангуяа биднийг олон түмэнд Засгийн газраараа мафи байгуулсан гэдэг ойлголтыг өгчихсөн учраас нээлттэй ил тод явуулж, биднийг яг юугаар яллаад байгаа юм, ямар гэмт хэрэг хийсэн гэж үзээд байгаа юм гэдгийг нь харуулах үүднээс нээлттэй явуулахаа илэрхийлсэн. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гээд байгаа. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Улсыг хохируулсан гэж үзэж байгаа бол улсаа төлөөлөөд нэг хүн ирээд ийм хэмжээний хохирол учирсан, би төлөөлж байна гээд хүн байх ёстой биздээ. Гэтэл хохирогчгүй хэрэг яваад байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилооч ээ.

Нотлох баримт дээр зөндөө асуудал байна.  Намайг Оюутолгойн гэрээ байгуулахдаа, энгийнээр хэлбэл, "Петровис" компанийн шатахууныг Оюутолгой компанид зах зээлийн үнээс өндөр үнээр, хэрэгцээнээс илүүгээр шахсан гэж байгаа юм. Энэ хоёр компани хоорондоо байгуулсан гэрээг харах маш амархан. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа нөлөө үзүүлсэн бол үр дүн нь Петровис компанид ашигтай болж хувирна. Тэр хаана байгаа юм бэ? Яаж өөрчлөгдсөн юм бэ? Петровис компани ямар давуу байдалтай болсон юм бэ. Оюутолгой компаниас огт  мэдүүлэг аваагүй байгаа юм. Намайг аль 2002 онд Москвад Элчин сайдаар ажиллаж байхад л эдгээр хоёр компани бензин шатахуунаа нийлүүлж ажиллаж байсан юм билээ. Тэр нь явсаар 2013 он хүртэл үргэлжилсэн. Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдсан. Гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулаад тэрэн дээр нь Петровис урьд өгч байснаасаа ашигтайгаар өгч байсан бол намайг буруутгаж болноо доо. Гэтэл тийм юм байхгүй байгаа. Энэ мэтээр олон асуудал байна.

-Ч.Давааням гэж хүн энэ шүүх хуралд оролцож байгаа юм байна. Энэ ямар учиртай хүн бэ?

-Петровис компанийн үүсгэн байгуулагч хүн. Миний бага залуугийн найз. Энгийн үгээр хэлбэл, Оюутолгойн гэрээ байгуулах далимандаа Петровис компанид шатахуун шахсан гэж намайг буруутгаад байна. Үүнийгээ нотлох хэрэгтэй. Хэрвээ тийм зүйл байгаа бол би гэм буруугаа үүрээд ял эдлэхэд бэлэн байна. Гэтэл огт гэм зэмгүй хүнийг миний найз байсных нь төлөө нотлох баримтгүйгээр буруутган шалгаж байна. Ерөнхий сайд надтай найз байсныхаа төлөө энэ хүнд давуу тал олгох нь битгий хэл, одоо нэг хэрэгт яллагдагчаар татагдаад явж байна. Хэрэг үнэн зөв шийдэгдэх байх гэж найдаж байна." гэв. 

 

Ё.Баяр, Ч.Давааням нарт  Эрүүгийн хуулийн 263.2, 18.6.2.3, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутгаж буй юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 12/

    нас нь ахиж яваа хүнийг шоронд хийж хатуурхаад хэрэггүй дээ. Оффшорыг нь Монголд оруулаад ир. Бүх хөрөнгий нь хураагаад улсын орлогод авая. Цэцэрлэг эмнэлэг, сургууль барья. Үйлдвэр байгуулая

    Хариулах
  • sain baina yalaa edleeree / 2020 05 сар 12/

    5 saihan zaluug talbai deer buudsan 2008-7-1 nii heregee huleegeeree yalaa edleeree

    Хариулах
  • huleen zovshoorch bgaa bol sain bn / 2020 05 сар 11/

    Bayariin ed horongiig ulsad huraan avch international oroo daryaa.
    Bas Yronhiilogchoo nogoo officer danstnuudiin officer dahi mongiig Mongol huraan avch oroo darna gesen yu bolson bee?

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 11/

    BAYR GADAADAD ,AMERIKT EMCHLUULSEN BH.TER OLON JIL YG YMAR SANHUUGIIN EH UUSVEREER YVSAN BOLON TER HAUSNUUDIIG AMERIKIIN TALTAI HAMTARCH YG UNENIIG N L OLOH N CHUHALSHDEE.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 11/

    энэ хүнийг сайн шалгаж гол нь оффшорт буй ард түмнээсээ луйвардсан хулгайлсан мөнгийг хурааж аваад улсынхаа өрийг дарая. Тэр мөнгө С.Баярынх биш ард бидний хөрөнгө шүү. Түүнийг энэ муу луйварчин хулгайч идэх ёсгүй

    Хариулах
  • зочин / 2020 05 сар 11/

    Баярын АНУ д авсан 7 хаусын эх үүсвэрийг яагаад шалгахгүй өөр зүйлээр цаг алдаад байгаа юм бэ ? Том гүрнүүд манайхаас урьтаад эх үүсвэрээ тодорхойлж чадахгүй том үндсэн хөрөнгийг гадаадын иргэн байсан ч авсан хөрөнгийн мөнгөө баталж чадахгүй бол улсынхаа орлого болгож байгаа шүү . Энэ асуудлаар хэрэ

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 11/

    Танай сайт гарчгаа зөв өгөөч. Санаатайгаар ингэж гарчиг тавихаа боль. "......Хэрвээ тийм зүйл байгаа бол би гэм буруугаа үүрээд ял эдлэхэд бэлэн байна....." гэсэн байна ш дээ.

    Хариулах
  • / 2020 05 сар 11/

    ҮХ

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 11/

    Оюутолгойн дараа гэнэт их баяжсан нь маш сэжигтэй Бүх мөнгөөрөө хаус аваагүй нь лав.офшорт ч их мөнгөтэй дөө.Гэнэт албанаасаа гарсан нь бас авилга авсандаа эмзэглэж хурдан мөнгөө аваад зайлахын түүс болсон нь илт байдаг.Одоо бурхан мэт аягалхаа больж үз.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 11/

    муу хар өгөр өвгөн энхийн цагаан тагтаа болчихсон юм уу хаашаа юм. Эх орноо гадныханд өөрөө хахууль авч зарсан чинь үнэн биз дээ. Тэрнээс чи ямар ацныхаа мөнгөөр АНУ-д 9 хаус худалдаж авдаг юм. Бас чамайг Монгол улсын Ерөнхий сайдын суудлыг Сү.Батболд-д зарсан ч гэж яриа явдаг шүү дээ

    Хариулах