Бүртгэл бичиг баримтын асуудалгүй сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн гэлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 11 ・ 1

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа онлайнаар зохион байгуулж, мэдээлэл өгч байна. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна хэмээх Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэр гарсан. Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүлнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас албан ёсоор мэдэгдээгүй. Гэхдээ аль болох иргэдэд ногдол ашгийг хурдан өгөхөөр компани ажиллаж, бэлтгэл ажлаа бүрэн хангасан. 

Мөн иргэд хувьцааны дансаа нээлгэсэн, хувьцааны дансаан банкны данстайгаа холбосон байх ёстой бөгөөд бүртгэлийн ямар нэгэн зөрчилгүй иргэдийн ногдол ашгийг өнгөрсөн долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн.

Иргэд өөрсдөө их хариуцлагатай хандах хэрэгтэй.

Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Эдгээр 1072 хувьцааны дансаа нээлгэсэн иргэдээс банкны дансаа холбоод баталгаажуулсан нь 425 мянган иргэн байна. Өөрөөр хэлбэл, бид 425 мянган хүн болон банканд дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 193 хүн буюу нийт 693 мянган иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-рүү шилжүүлсэн. Үүн дээр нэмээд банкны даснаа холбож баталгаажуулсан иргэдийн  иргэдийг тооцоод сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн. 

Тэрбээр үргэлжлүүлэн ногдол ашгийг олгохгүй удаж буй шалтгааны талаар ярьж байна .

“Хоёр сая 512 мянган хүний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил гэдэг амаргүй. Банканд данстай эсэхийг нь шүүх, тухайн данс нь е-баримт апп дээр байгаа эсэхийг хянах, нэрсийг нь шивээд арилжааны банкууд руу явуулах, банк нь Монголбанк руу явуулах, Монголбанк эргүүлээд төрийн сан руу явуулах зэрэг олон ажил шат дараатайгаар хийгдэж байна. Жишээ нь, овог нэр нь давхардсан өөр регистртэй хүмүүс ч гарч байна. Энэ болгоныг цэгцлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж байгааг ойлгоорой. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд үүргээ биелүүлээд, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгийг нь чирэгдэлгүй олгох тал дээр байнга анхаарч ирсэн. Тиймдээ ч бүртгэл бичиг баримтын асуудалгүй сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: