МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 12 ・ 1

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 30-нд өгчээ.

Тус эвлэлийн Удирдах зөвлөлийн хурал болж, түүнийг хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилжээ.

Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: