Эдгэрсэн хүний тоо 15 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 12

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байгаа. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих дөхсөн. Тухайн иргэдээс таван төрлийн сорьц авч 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлж байгаа.

Эмчийн найдвартай туслагч, хамтран ажилладаг алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын мэнд хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 21 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тусгаарлалт, тандалтад байна" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх