З.Баянсэлэнгийн хэргийн цаад эзэн, далд захиалагч нь хэн бэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 12 ・ 4

З.Баянсэлэнгэ “Н.Энхбаяраас хэзээ ч урвахгүй. Анд нөхрөө худалдаж, хог новш болгодог хүн би биш. Та нарыг хаяхгүй” гэж 2015 онд хэлж байсан удаатай. Өнгөрсөн он жилүүдэд тэр хэлсэндээ хүрч, анд нөхөр, намын даргаасаа урваагүй ч харамсалтай нь намын даргынхаа өмнөөс хэрэгт унаж, хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж явна.

З.Баянсэлэнгэ 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-ын гишүүний сэнтийд суусан. Тэр үеэс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Барилга, хот байгуулалтын сайдын албыг хашсан билээ. Үнэндээ бол Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга, МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга гэдгээс өөр улс төрийн намтаргүй хүн ийм өндөрлөгт хүрнэ гэдэг ёстой л од нь гийсэн аавын хүү, ээжийн охинд тохиох аз. Энэ хүртэл хэрхэн явж ирснээ тэрбээр “Хөдөлмөрч тууштай хүнийг аз үргэлж дагаж явдаг юм” гэж гоё үгээр хариулдаг байлаа. Гэхдээ гудамжны тэмцэгчээс сайдын суудалд суусан тэрбээр нэг л хүний ивээлд багтаж, нэг л хүнээс хараат байж эцэстээ нэг л хүний өмнөөс хэлмэгдсэн нь үнэн.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 13/

    Төрийн ород -ноор орж үзээгүй хүнийг гэнт УИХ-ын гишүүн болгоод сайд болгоод эцэс нь шоронд суулгаж бна төрийн бодолгоо гэж ???

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 13/

    ЦААД ЭЗЭН НЬ МУУР БАГШ ЭНХБАЯРАА ХУЛГАНУУДАА БАРЬЖ ИДЭЖ ЗАРИМ ОВСГООТОЙНЬ ДААЖСААР Л БАЙНА ОДОО ХҮНГҮЙ БОЛСОН БАЙНАЛЭЭ ЭНЭ НЭГ ХҮНИЙ НАМ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ДОГ ШҮҮ

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 12/

    Хөөрхийдөө өрөвдмөөр ч амьтан болдоо

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 12/

    Хөөрхийдөө өрөвдмөөр ч амьтан болдоо

    Хариулах