Монголын залуучуудад үг хэлэх эрх чөлөө алга

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 05 сар 12 ・ 3

Монгол хүн бүрт Үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө Монголын залуучууд эдэлж чадахгүй байгаагийн том жишээ өнөөдөр тохиов. Өмнө нь сошиал орчинд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн хэмээн хуулийн байгууллагад дуудагддаг байсан бол өнөөдөр өөрсдийн үзэл бодол, үг хэлэх эрхээ эдэлж, жагсаал зохион байгуулсан залуучуудыг хуулийн байгууллага албадан баривчилж, тэдний эрхэнд халдсан үйлдэл гаргав.

Бид ардчилсан нийгэмд шилжиж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх маш том эрх чөлөөг өнөөдрийг хүртэл эдэлж ирсэн болохоос хуулийн байгууллагаар айлган сүрдүүлж, Үндсэн хуульд заасан хамгийн том эрх чөлөөнд халдаж буй энэ үйлдэлтэй олон залуучууд санал нийлэхгүй гэдгээ сошиал орчинд ч илэрхийлээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 13/

    Баярмаа гуай таны байнга донгодож байдаг ардчилал гэдэг чинь хууль зөрчин дураараа авирлана гэсэн үг биш. Ардчилал бол хуулийг дээдлэх, сахих.

    Хариулах
  • аарай / 2020 05 сар 12/

    хүмүүс минь өнөөдөр дэлхийн дахин ямар аюул дунд аюул амьдарч байгаа билээ, гэтэл жагсаал цуглаан хийнэ гэдэг чинь юу болж байна вэ? энэ бол айдас.Жагсаал цуглаан цаг үеэ олсон байх ёстой шүүдээ. Энэ бол өнөөдрийн хувьд хүний үг хэлэх эрх зөрчигдөөгүй харин эмх замбараагүй хийрхэл болжээ гэж би дүгн

    Хариулах
  • Болдоо / 2020 05 сар 12/

    МАН үнэн төрхөө харуулж байна даа. Наанаа сайхан ярьсан, цаагуураа бүх булхиа луйвар нь явагддаг нь харагдаж байна даа.

    Хариулах