ЭМЯ: Коронавирусийн халдвар илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 13

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. .

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн. 

Өчигдөр Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд 1000 гаруй ачааг ариутгалд оруулжээ. Өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд 3537 хүнд шинчилгээ хийхэд халдвар илэрсэнгүй. 

Одоо 984 хүн ажиглалтад байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. 119 утсанд нийт 224 дуудлага ирсэн гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.