Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 13 ・ 2

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.05.13-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлосон.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байгаа. Шүүгдэгч А.Гантулгын өмгөөлөгч П.Баасанжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020.06.08-ны 10.00 цаг хүртэл хойшлуулав.
Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 13/

    ta odoo l 1 bair suuria olood,tohirson bairandaa suujee,denduu tomdson malgai shig hotiin zahiragchiin suudal tand tohirohgui baisiin,harin end tend uim naagaad yvah ni tand zohidog shuu,gehdee Erdene BAAVAIn achiig heregt chirehgui shuu,honshoortoi zan gargaad er hun shig ooroo daagaad gardag uim s

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 13/

    Том гаруудаар хууль шүүхийнхэн их оролдвол өөрсдөө хөнтрүүлэхээ мэдээд хадан завсар хавчуулагдсан зулзага болчихсон хэцүү байгаа байлгүй дээ

    Хариулах