Нүүрсний замаар: Нууц төслийн ил ажил

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 14 ・ 2

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Төслийг хэрэгжүүлж буй “Тавантолгой төмөр зам” компанийнхнаас төмөр замын талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд “Нууцын зэрэглэлтэй учраас боломжгүй” гэсэн хариултыг хоёр ч удаа сонссон.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн ордоос хатуу хучилттай замаар зүүн өмнө зүгт давхихад мөнөөх нууц төслийн барилгын ажил ид үргэлжилж буйтай тааралдана.

Тийш хөдлөхийн өмнө “Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш (өнгөрсөн долоо хоногийн бямба гараг) төмөр замын бүтээн байгуулалттай танилцах гэнэ” гэсэн мэдээг уурхайчид дуулгав. Тэд “Ерөнхийлөгч байсхийгээд л ирж төмөр замын барилгын ажилтай танилцдаг” гэж ярьж байлаа. Ингэхдээ сүр дуулиан болж, хэвлэл мэдээллийнхнийг дагуулахгүй, сум, орон нутгийн засаг захиргааныханд дараа болохгүй сэмхэн ирээд буцдаг гэнэ. Нууцын зэрэглэлтэй төсөл учраас ингэх шаардлагатай биз.

Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар 2008-2012 онд ажиллаж байх үедээ энэ төмөр замыг тавих ажлыг эхлүүлсэн. Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллахдаа ч “Монголын төмөр зам” компанийг мэдэлдээ байлгаж, төмөр зам тавих ажлыг нь бодлогоор дэмжиж байлаа. Хожим Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тэрбээр 2011 онд эхлүүлсэн ч гацсаар өдий хүрсэн уг төслийг бодлогоор дэмжиж, хараа хяналтнаасаа салгахгүй байгаа бололтой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг Х.Баттулга өөрөө ч, өөр хүмүүс ч улс төрийн шалтгаанаар гацааж байсан удаатай. Төмөр замын бүтээн байгуулалтыг ялих шалихгүй шалтгаанаар дахиад зогсоочих вий гэж болгоомжлохдоо ихэд нууцалж байна гэж ойлгоё.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: