Ж.Эрдэнэбат АТГ-аас 8 сар зугтаж байж, УИХ-д нэр дэвших эрхтэй болжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 19 ・ 15

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 16-ы дотор нэр дэвшигчдээ тодруулж, холбогдох материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна.

Нэр дэвшүүлсэн байдлаас харахад МАН, АН-ын аль аль нь залуучуудаа түлхүү дэмжиж, боловсон хүчний бодлогодоо "шинэ цус" сэлбэхийг хичээж буй нь тодорхой харагдаж буй юм.

 

Гэвч авилга, албан тушаалын онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж, бүр яллагдагчаар татагдаад буй этгээдүүд ч УИХ-д нэр дэвших болзол хангаад буй нь анхаарал татна.

Жишээ нь АН-аас Да.Ганболд, Б.Бямбасайхан, Э.Бат-Үүл, С.Баярцогт, бие даагч Н.Номтойбаяр, МАН-аас Ж.Эрдэнэбат нарын яллагдагчид УИХ-д нэр дэвших эрхээ авчээ.

 

Үүнээс ихээхэн анхаарал татаж буй улс төрч бол Ж.Эрдэнэбат бөгөөд түүнийг МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн таамаглал улс төрийн хүрээнд хүчтэй байсан юм.

Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэмт буруутайг нь тогтоон, 2019 оны 9 сарын 19-нд яллагдагчаар татах тогтоол гаргасан ч хэрэгжилгүй өдийг хүрсэн байна.

 

Учир нь Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ ашиглаж, бүхэл бүтэн найман сарын туршид АТГ-ын холбогдох ажилтнуудаас зугтан, яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зуралгүй өдийг хүрчээ.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар 5 сарын 16-нд МАН-ын 4-р бага хурал эхлэх өдөр ч хуулийн байгууллагынхан Тусгаар Тогтнолын Ордны гадаа Ж.Эрдэнэбатыг хүлээсэн байна. Уг мэдээллийг авсан Ж.Эрдэнэбат үдээс хойш 16.00 цагийн үед л Тусгаар Тогтнолын Ордонд болж буй МАН-ын бага хурал руу орсон аж.

Ийнхүү Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат АТГ-аас 8 сар зугтан байж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ МАН-ын бага хурлаас авсан боловч, АТГ түүнийг яллагдагчаар татах, улмаар хуулийн хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байх тухай эх сурвалж өгүүлж байна.

 

С.Сарнай

sonin.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 22/

    уурын зуухаар мөнгөжсөн түүх бий

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    нойр хүрэх үү

    Хариулах
  • Zochin / 2020 05 сар 20/

    Ene lyivarchin avilgach gemt heregt tatagdaj baij zygtaasaar hygatsaa hojij baigaad UIHn haldashgyi hamgaalaltand oroh geed bnashdee,MAN boliochee ergyylj tataach!!! Naad hylgaichaa ualiig ni uuruuleech.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ ИЙМЭРХҮҮ МИЕЭ ЭЛБЭГДОРЖ НАРЫН МАНАН МАФИЙН ГАР БОЛСОН ГӨЛӨГНҮҮДИЙГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ХИЙСЭН ХЭРЭГТ НЬ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛ

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    АН-аас Да.Ганболд, Б.Бямбасайхан, Э.Бат-Үүл, С.Баярцогт, бие даагч Н.Номтойбаяр, МАН-аас Ж.Эрдэнэбат НАРЫГ ЯАГААД НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙГАА ЮМ БЭ. ДЭЛХИЙН ШИВШИГ. ИХ ХУРАЛ БОЛ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН НУУГДАХ ГАЗАР БИШ. ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ ХЭРВЭЭ ИНГЭВЭЛ ӨӨРӨӨ СӨНӨНӨ

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    АН-аас Да.Ганболд, Б.Бямбасайхан, Э.Бат-Үүл, С.Баярцогт, бие даагч Н.Номтойбаяр, МАН-аас Ж.Эрдэнэбат НАРЫГ ЯАГААД НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙГАА ЮМ БЭ. ДЭЛХИЙН ШИВШИГ. ИХ ХУРАЛ БОЛ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН НУУГДАХ ГАЗАР БИШ. ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ ХЭРВЭЭ ИНГЭВЭЛ ӨӨРӨӨ СӨНӨНӨ

    Хариулах
  • Zochin / 2020 05 сар 19/

    Er er hvndee hairtai gedeg shig eronhii said saiddaa hair zarlav uu Khvvk neg anduurchihsan bololtoidogoo ene luivarchingaa baih gazarluu ni yavuuldaa ard tvmnee doromjlood baigaa bol hamt yavuulah tsag irne shvv

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 19/

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 19/

    Энэ хулгайчийг яах гэж нэр дэвшүүлээв. Идсэн уусан нь ил, яллагдагчаар татагдсан байгаа нь үнэн байхад. Энэ луйварчинг сонгох бүү хэл байх ёстой газар руу нь бушуухан явуулаач. Харваас хужаа царайлсан

    Хариулах
  • б / 2020 05 сар 19/

    Балиар луйварчинг хэзээ ч бүү сонгоорой ард түмэн минь их нухацтай сонголтоо хийнэ шүү,Луйварчид өөрсдийгөө хамгаалах гэж сонгуульд орох гээд бгааг анхаараарай,

    Хариулах
  • б / 2020 05 сар 19/

    Балиар луйварчинг хэзээ ч бүү сонгоорой ард түмэн минь их нухацтай сонголтоо хийнэ шүү,Луйварчид өөрсдийгөө хамгаалах гэж сонгуульд орох гээд бгааг анхаараарай,

    Хариулах
  • б / 2020 05 сар 19/

    Балиар луйварчинг хэзээ ч бүү сонгоорой ард түмэн минь их нухацтай сонголтоо хийнэ шүү,Луйварчид өөрсдийгөө хамгаалах гэж сонгуульд орох гээд бгааг анхаараарай,

    Хариулах
  • б / 2020 05 сар 19/

    Балиар луйварчинг хэзээ ч бүү сонгоорой ард түмэн минь их нухацтай сонголтоо хийнэ шүү,Луйварчид өөрсдийгөө хамгаалах гэж сонгуульд орох гээд бгааг анхаараарай,

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 19/

    zamiin-yy;iin gaaliig ene buzarlasan daa

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 19/

    ийм луйварчид нэр дэвшихээр эх орны эрх ашиг юу болох вэ? Ийм бузар луйварчдыг дахиж бүү сонго, ард түмэн минь. Тархийг нь угаагаад хэдэн төг өгч, хар машин хакердаад сонгогдоод УИХ-д тухалж "халдашгүй эрх"-ээр халхавчлан 4 жил шигдэж хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрөөнө гэж мөрөөдөж байна. Ийм бузруу

    Хариулах