Бөхөө үзэгчгүй барилдуулан, дээд гурван насны морьдоо уралдуулж наадъя

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 20 ・ 7

Наадам сар гаруйн дараа болно. Төр, түмний их баяр улсын наадмыг хэрхэн зохион байгуулах талаар Засгийн газар, УОК, ЭМЯ, нийслэлийн ЗДТГ болон Баяр наадам зохион байгуулах комиссынхон ярилцаж байгаа нь лавтай.

Одоохондоо яг ингэж явуулъя, эсвэл өнжье гэсэн ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Манай сонины зүгээс шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээний цомхон, “цэвэрхэн” баяр байлгая, албан байгууллага бүр тэмдэглэж, чирэгдэл үүсгэж байдгаа больё гэхэд олон нийт ихэд дэмжсэн. Дараа нь шинэ коронавирусийн аюул тулгамдсантай холбоотойгоор гэр гэртээ шинэлье гэсэн санал, хувилбар дэвшүүлэхэд уншигчид уухайлах мэт хүлээн авч, сошиалд давлагаалуулж байлаа.

Өнөөдөр, хөнөөлт вирус ороод ирчихсэн, халдвартай хүний тоо 140-д хүрч, гадаадаас монголчуудаа татаж авсаар байх болно гэсэн ийм нөхцөл байдалд заавал наадна, бөхөө барилдуулна, морио ч уралдуулна гэж зүтгэх хүн олон байхгүй ч, дор бүрнээ сайхан наадахсан гэж санаашрах нь цөөнгүй болов уу. “Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ” гэж хэн нэгэн зүгээр ч нэг хэлээгүй байх. Дараа жилийн наадамд явахын тулд өнөөдрөөс биеэ бодож, эрүүл саруул байх аваас зорьсондоо хүрч, эрийн гурван наадам үзэж баярлан цэнгэхийн зэрэгцээ ирэх жилийн эрч хүч, энергиэ нөөцөлдөг гэдгийг товчоор ингэж хэлдэг болсон болов уу.

Нэг доор олуулаа цуглах нь эрсдэлтэй цаг үе, нөхцөлд баяр наадмаа бусад улс орнууд спортын тэмцээн, тухайлбал хөлбөмбөгийн тоглолтуудыг зохион байгуулах гэж буй аргачлалаас санаа, үлгэр авч, хөнгөн, аюул, эрсдэл багатай байхаар явуулбал ямар вэ. Санаа хэлж, санал дэвшүүлж байна.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2020 05 сар 21/

    ОУ-ын хэмжээний олимпын наадам хойшилж байхад одоо Монгол наадам яамай байна аа хөлсөө арчих алчуургүй ганц спорт бөх бүр ч ичмээр

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 21/

    ха ха ха зайнаас барилдахыг дэмжиж байна

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    БӨХӨӨ МАГАЛЖАВЫН ХЭЛСНЭЭР ЗАЙНААС БАРИЛДУУЛБАЛ БҮР БОЛЖ БАЙНООО ха ха

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    Tenegteech yun boh mori medrel amitan ve.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    юу наадам бэ

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    Temdeglexgui neg jil onjloo geed muudax um baixgui mongo l xemnene

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 20/

    Цар тахлын энэ үед ерөөсөө наадам хийж мөнгө хөрөнгө үрэх хэрэггүй.

    Хариулах