Долдугаар сарын нэгнээс эхлэн Хөшигийн хөндийд байрлалтай “Чингис хаан” ОУ-ын нисэх буудал ажиллана

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 21 ・ 1

Засгийн газрын өчигдөрийн /2020*05*20/ хуралдаанаар Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав.

Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д байрлаж буй “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: