Н.Номтойбаяр цахим хуудсаараа мэдэгдэл гаргажээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 25 ・ 6

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын СЕХ-нд өгсөн материалыг татаж авсан, нэр дэвших эрхийг хассан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр тарсан билээ.

 Харин өнөөдөр Н.Номтойбаяр энэ талаар өөрийн цахим хуудсаар мэдэгдэл гаргажээ. Үүнд “Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгэж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна.

Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улстөрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ.
Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100 хувь хуулийн шаардлага хангасан.Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • б / 2020 05 сар 26/

    Энэ хүнийг арай Хан уул дүүргийхэн сонгохгүй байлгүй дээ. Тарааж өгч байгаа мөнгө материалаг зүйлийг н аваад арай өөр хүн өгөөрөй дөө.

    Хариулах
  • б / 2020 05 сар 26/

    Энэ хүнийг арай Хан уул дүүргийхэн сонгохгүй байлгүй дээ. Тарааж өгч байгаа мөнгө материалаг зүйлийг н аваад арай өөр хүн өгөөрөй дөө.

    Хариулах
  • б / 2020 05 сар 26/

    Энэ хүнийг арай Хан уул дүүргийхэн сонгохгүй байлгүй дээ. Тарааж өгч байгаа мөнгө материалаг зүйлийг н аваад арай өөр хүн өгөөрөй дөө.

    Хариулах
  • Б.Баяртай / 2020 05 сар 26/

    Ямарч хүн алдаж онож л явдаг ѳѳгүй тѳгс хүн гэж хаана ч байдаггүй юм би АН-ын гишүүн гэсэн ч энэ залууг харлуулж доромжлоод янз бүрээр бичээд байгаад л миний дургүй их хүрч байна. Ѳѳрсдѳа цэвэр ариун байж амьд явж амьсгалж байх хугацаандаа ямарч алдаа дутагдал гаргахгүй ѳѳ сэвгүй явж чадахуу та нар.

    Хариулах
  • donna / 2020 05 сар 26/

    demjij bna

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 25/

    mundag mundag ,mongotei huniig ta nar yahiin,tegej yrihiin bol mongoliin buh shuugch,prokuroriin bogsoor ni gartal amand ni mongo chihehed ta nar yahiin ,TSAGAAN SUVRAGA bol mania udamd uldeesen ov horongo gedegtee hench margah hereggui

    Хариулах