10,000 ПРОГРАММИСТ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 27

Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.1.2 Нийслэлд нэн шаардлагатай ноухау дэвшилтэд технологи, инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжинэ гэсэн зорилтын хүрээнд “10,000 программист” төслийг хэрэгжүүлэх”, 4.6.4 Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн 2.2.3 Залуучуудад нарийн мэргэжил эзэмших ач холбогдлыг ойлгуулах сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилтуудын хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран “10,000 программист” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай программистуудыг энэхүү төсөл 2 жилийн хугацаатай үргэлжлэх юм.

Эхний ээлжид сургалтын төвийн анги танхимын хүрэлцээ шаардлага, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийн дагуу нэг ангид 10 суралцагч байхаар сургалтыг зохион байгуулж эхлээд байна. “Эмпасофт” академи программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдэд анхан шатны, 100 хүүхдэд ахисан шатны сургалтыг зохион байгуулах юм.

Цаашид энэхүү төсөл нь дүүрэг бүрд шинээр бий болох инновацын төв болон залуучуудын хөгжлийг дэмжих төвүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх