Д.Нямхүү: Долоон хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 27 ・ 3

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ" гэв.

Ингэснээр батлагдсан тохиолдол 148 болж, үүний 105 хүн эмчлүүлэн хэвтэж байгаа бол 43 хүн эдгэрчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: