Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 06 сар 03
・ 6

УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвсэл, бие даагч нийтдээ 606 хүн өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Тэгвэл энэ цаг үед тэдний ХОМ олон нийтэд ил тодоор танилцуулагдлаа.
Хуулийн дагуу АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршуулжээ. УИХ сонгуульд өрсөлдөх намын дарга нар бэнчингээ хэрхэн мэдэгдсэнийг харцгаая. Тухайлбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жилийн орлого 165.9 сая төгрөг, 162.4 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслантай. АН-ын дарга С.Эрдэнийн жилийн орлого 22.9 сая төгрөг, 687 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, зуслан, хашаа байшинтай. Харин ХҮН-ын дарга, "Зөв электорат эвсэл"-ийн тэргүүн Б.Найдалаагийн жилийн орлого 55,3 сая, 620 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай гэж ХОМ-тээ дурджээ.
ХОМ
|
МАН-ын дарга У.Хүрэлсүх
|
АН-ын дарга С.Эрдэнэ
|
ХҮН-ын дарга, "Зөв электорат эвсэл"-ийн тэргүүн
Б.Найдалаа
|
Нийт орлого/төг
|
165,9 сая
|
22,9 сая
|
55,3 сая
|
Орон сууц
|
Орон сууц-1 Зуслан-1
Нийт үнэ:
162,4 сая/төг
|
Орон сууц-1
Зуслан-1
Хашаа байшин-1
Нийт үнэ: 687 сая
|
Орон сууц: 2
Нийт үнэ:
620 сая
|
Тээврийн хэрэгсэл
|
Суудлын жижиг машин,Mercedes Benz, ML320- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
Нийт үнэ: 284 сая
|
Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,BMW, 528- 1,Суудлын жижиг машин,- 1
Нийт үнэ:
72,2 сая
|
Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
Нийт үнэ:
80 сая
|
Мал аж ахуй
|
|
|
|
газар
|
Ашиглах-1,5 га-1
|
Эзэмших-10га-1, Эзэмших-1797м2-1, Эзэмших-700м2-1, Эзэмших-1325 м2-1, Эзэмших-474 м2-1
Нийт үнэ: 36 сая
|
Эзэмших-700м2-2
Нийт үнэ: 2 сая
|
Үнэт эдлэл/төг
|
100 сая
|
|
180 сая
|
Хадгаламж/төг
|
1 тэрбум 694,8сая
|
|
30,8 сая
|
Авлага
|
|
|
41 сая
|
Зээл
|
|
|
36,1 сая
|
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт
|
Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК
Тоо:1072ш, 0ш
Ногдох хувь: 58
|
Эрдэнэс таван толгой ХК
Тоо:1072ш,
|
ЭсДиБи ХХК
Ногдох хувь: 100
|
Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт
|
|
|
|
Нэр дэвшигчдийн ХОМ-тэй ЭНД-ээс танилцааарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.