С.Баярын шүүх хурал эхлэх гэж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 15 ・ 5

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020-05-11-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг 2020-05-25-ны 09.00 цагт хийхээр товлосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн өдөр шүүх хурал цагтаа эхэлсэн.  Гэвч шүүгдэгч С.Баярын бие тааруухан байгаа тул шүүх хурлын ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Тодруулбал, шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэний улмаас, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй тул шүүхийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан юм. 

Тэгвэл яг одоо уг шүүх хурал яг одоо эхлэх гэж байна. 

С.Баяр нарт эрүүгийн хуулийн  263.2, 18.6.2.3, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн 

 263 дугаар зүйл Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2 263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

18.6 Мөнгө угаах

18.6.2.3 2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
 
22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

22.10.1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ) дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан юм. 

 

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2020 06 сар 15/

    Bayar hohirogchgui hereg geed baisan Hohirogchid n Mongoliin 3200000 irged hohirchood bna sta mine Avilga avch hiisen geree chine bidniig hohiroochood bna BID TENEG HUMUUS UU CHINIIHAAR DURAKAA

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 15/


    Хариулах
  • өмхий ухна / 2020 06 сар 15/

    Хичнээн олон удаа муур хулгана болж тоглож байна вэ ? Баяр шүүхийнхнийг мөнгөөр зодож тоглож гүйцэж байна даа.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 15/

    Ардын намынхан шүүхэд нөлөөлөөд бхын шүүгч шударгаар энэ хүнийг шоронд нь илгээгээч

    Хариулах
  • bat / 2020 06 сар 15/

    Бид зах зээлийн нийгэмд орсон эхний үед баян хүн байсангүй үндэсний хөрөнгөтөн төрүүлэх олон хуулийн цоорхой байлаа одоо хаах хэрэгтэй төрсөн одоо болно үүнээс хойш бизнесийн үйл ажиллагаагаараа хөрөнгөтөн төрөх ёстой

    Хариулах