АТГ-аас Улсын онцгой комиссын гишүүдийг шалгаж эхэлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 16 ・ 4

АТГ-аас Улсын онцгой комиссын нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг тусгай үүргийн онгоцоор гаднын орнуудаас иргэдийг татахдаа албан тушаал, танил талдаа үйлчилсэн, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, БНСУ тэргүүтэй орнуудаас “Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь татан авахдаа нэрсийн дарааллыг удаа дараа өөрчлөн УИХ-ын гишүүн, улстөрчдийн эхнэр, хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нэр нөлөө бүхий албан тушаалтан, бизнесмэнүүд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нислэгт багтаан бага насны хүүхдүүд, эмчилгээний журмаар гадаадад зорчоод коронавирусийн хөл хорионы улмаас гадаадад гацсан өвчтэй иргэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нислэгээс хассан. Үүний цаана авлига өгсөн үйлдлүүд байх магадлал бүхий баримтууд бий” хэмээн АТГ-т иргэд удаа дараа гомдол гаргасан байна. Үүний мөрөөр өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн мэдээлэл, УИХ-ын гишүүд, нэр дэвшигчидтэй холбоо, хамаарал бүхий иргэдийн жагсаалтыг АТГ-аас гарган шалгаж байгаа аж. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ehleed hogiin mongoloos zugtaasan daraa n irehees oor argagui bolzgooson doo / 2020 06 сар 17/

    daanch buur ulaaraad dairaad baisan yumaa korono n hamaagui mongo l uchirtai baijee

    Хариулах
  • bat / 2020 06 сар 16/

    Ёстой нэг тэнэгтэж өгөх юм аа танил хүн ирсэн бол юу гэж ирээл биз тэр ирэх ёсгүй хүн үү бид ийм зүйл шалгахдаа хүрсэн бол сайхан байлаа гэтэл үгүй тэгэхлээр хийсэн шалгасан л болж жүжиг үү

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 16/

    Тэдний хамаатан ч гэсэн монгол улсын иргэн... Үндсэн хуулиар иргэн бүхэн эрх тэгш, Том хэргээ шалгахаа хойш тавьж болохгүй юмсан

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 16/

    ШАЛГААД ЦАГ ҮРЭХ ЮМГҮЙ. МЭДЭЭЖ ЗҮЙЛ. АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ ЧИНЬ МОНГОЛД КОРОНОВИРУСААС ЯЛГААГҮЙ. ХӨӨ ШИГ ХАЖУУГААР НЬ ӨНГӨРХӨД ХАРЛАЖ ХАЛДАЖ ҮХНЭ

    Хариулах