СЕХ: 29 тойрог 2, 3 мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо, саналын тоо зөрөх нь ойлгомжтой

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 26 ・ 15

Бие даан нэр дэвшигчид санал өгсөн хүний тоо болон саналын тоо зөрүүтэй байгаа талаар хэлсэн тэгвэл энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "29 тойрог 2 эсвэл 3 мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо саналын тоо зөрөх нь ойлгомжтой. Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр цаг авахаар хүсэлтээ хүргүүлсэн одоогоор тайлбар өгөөгүй байна. 

Бие даагчид саналын тоонд таслал оруулж хакердсан гэх мэдээллийг өгөөд буй тэгвэл энэ талаар СЕХ-ны Мэдээлэл технологийн газрын дарга Эрдэнэбат дараах тодруулгыг өгсөн юм. 

 "Гадуур цэг, таслал, бутархай тоо орж ирсэн гэх яриа байна. Бид мэдээллийг шууд дамжуулж байсан. Таслал бол мянгачлах таслал. Эрэмбэлдэг программ ажиллахгүйгээр шууд дээш нь гаргасан байсан. Бүх намын ажиглагч нар мэдээллийг нягталж, гараар тоолж тулгасан. Алдаа байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Саналын тоо мянгаас дээш болбол таслал хэрэглэж байгаа. Жишээлбэл, 1.200, 1.300 гэж мянгачилсан таслал гарсан. Зарим нэр дэвшигч дээр таслал гарсан ч санал тоолоход ямар ч алдаа гараагүй.

-Саналын тоо нэр дэвшигчдийн авсан тооноос давсан зөрчлийг бие даан нэр дэвшигчид өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Энэ ямар учиртай вэ?
-Сонгуулийн 29 тойрог 2, 3 мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо, саналын тоо зөрөх нь ойлгомжтой гэв.

 

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон энэ асуудал СЕХ ямар байр суурьтай байгаа талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Баривчлах хүсэлт нэг ч газраас ирүүлээгүй. Хоёрдугаарт 606 нэр дэвшигчийг бүгдийг нь сонгуульд авч орсон. Юу гэсэн үг вэ гэхээр нэг ч нэр дэвшигчийг цагдан хорих зөвшөөрөл өгөөгүй. Сонгуулийн дараа хардлага гарах нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсаар ирсэн. СЕХ хуулиа л барьж ажилладаг.  606 нэр дэвшигчээс ердөө 76 нь л гишүүнээр сонгодог. Энэ эрэмблэлтийг ард түмэн сонголтоороо хийдэг. Үлдсэн 530 нь гомдолтой үлддэг. Гэхдээ энэ удаагийн сонгуулийг зохион байгуулалт сайтай болсон гэж зарим  нам, эвсэл, бие даагчид үзэж байгаагаа илэрхийлсэн. Гомдолтой байгаа нэр дэвшигчид хуулийн дагуу зохих байгууллагад нь гаргах боломжтой" гэлээ. 

Цагдан хоригдох хугацаандаа хамгийн их санал авсан Ж.Эрдэнэбатад гишүүний үнэмлэх гарсан гэдгийг хэллээ. 

Мөн нэр дэвшигчийн эзэмшлийн компаниар саналын хуудсыг хэвлүүлсэн гэдэг шүүмжлэл бий. Манай улсад хэвлэх зөвшөөрөлтэй хоёр компани хуваан хэвлэсэн гэлээ. Хяналтын тооллогыг 100 хувь хийхээр санал гаргасан ч УИХ-аар унасан байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 28/

    Хуулийн дагуу гараар маргаантай газруудад холбогдох хүмүүсийг нь байлцуулаад ерөнхийлэгчийн үүрэг өгсөний дагуу тооллогоо нүдэн дээр нь явуулаад наад хардалтаа тайлах хэрэгтэйш дээ. Эс тэгвээс үргэлжилсэн тасрахгүй маргаан болно. Хэрэв тооллогын дүн зөрвөл дахин энэ хар машиныг хэрэглээд яах юм. Төр

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 28/

    гараар тоолсон бол гал хамууд гарах байлаа

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 28/

    Харамсалтай нь гар тооллогоор хар машины тоо,саналын хуудасны тэмдэглэсэн тоо зөрсөнгүй гэнээ

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 28/

    ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ШАЛГАЛТААР ЮУ Ч ИЛРЭХГҮЙ. АРД ОЛНЫ АМЫГ ХААГААД ДУУСАХ БАЙХАА. ЕР НЬ СОНГУУЛЬ ХИЙХ ШААРДЛАГА АЛГА. ИНГЭЭД ЛУЙВАРДААД БАЙХ ЮМ БОЛ. СОНГУУЛИЙН ҮР ДҮНД АРДЫН АЖ АМЬДРАЛ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨДГҮЙ. ТӨРД ГАРСАН ХЭДЭН ХҮНИЙЛ ХУВИЙН АМЬДРАЛ ДЭЭШЛЭЭД БАЙДАГ. ЕР НЬ МОНГОЛЫН ЖИРИЙН АРД ОЛОНД СОНГУ

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 27/

    будлиантай байгаа бол гараар тоолооч тэгээд

    Хариулах
  • зочин / 2020 06 сар 27/

    Сонгуульд өрсөлөдж ялж,ялагдаж сурмаар юм даа.Сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй.Ялагдчихаад элдэв асуудал ярьж хүмүүст буруу зөрүү ойлголт өгдөг түүгээрээ дамжуулж эмх замбараагүй байдал бий болгох гэсэн хэсэг бүлэг гаршсан нөхөд одоо болих хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 27/

    мянгачлах таслал юм бол хэдэн мянган санал авч ялаад байгаа МАН гишүүдэд таслал гаралгүй дандаа яагаад бие даагч нар дээр таслал гараад байна вэ

    Хариулах
  • bat / 2020 06 сар 27/

    Санал өгсөн хүний тоо машинаас гарсан хуудасны тоо л ярисан болохоос нийт өгсөн санал яриагүй шүү эрхмээ

    Хариулах
  • МАН-ын бууны нохой хошного сда / 2020 06 сар 26/

    Хар машины софтверийн үйлчилгээг ямар компани хийж байна вэ? Энэ талаар яагаад тас нууцгаадаг юм бэ?

    Хариулах
  • МАН-ын бууны нохой хошного сда / 2020 06 сар 26/

    Энэ Содномцэрэн гэдэг өмхий мал мөнгө тараасан асуудлыг яагаад тоохгүй байна вэ?

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 26/

    Ménage taraasan ni todorhoigyi s dee

    Хариулах
  • Songuuliin budliangui zeb yabyylnaa gej bodoj bna / 2020 06 сар 26/

    Aldaa madaggui yum bna daa,syrtalchilgaa bol neg eer hichneen hun baisan tednii hed ni songoj tyhaid hen ch helj medehgyi ee'

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 26/

    Сурчихсан ХҮМҮҮС дэ ОДОО БОЛ ЯАСАН Ч ЗӨВ ГЭЭД ГҮРИЙХ БАЙХ. МӨНГИЙН АВСАН ХҮМҮҮС

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 26/

    Сонгууль хийгээд 100% тоолох юм бол яах гэж төсвийн мөнгө үрж хар машин авсан юм авсан бол одоо ашигла

    Хариулах
  • ккк / 2020 06 сар 26/

    Мянгачлах таслалыг дээд таслалаар хэрэгжүүлдэг. Жишээлбэл: 1'000 гэвэл үүнийг 1 мянга гэдгийг хүн мэднэ. Харин 1.000 гэдэг бол 1 гэсэн үг. Содномцэрэн малаа 10-н жилийн математикийн боловсролоо сайжруулчихаад СЕХ-нд ажилласан дээргүй юу???

    Хариулах