Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 06 сар 30
・ 27

Өчигдөр /2020.06.29/ шинэ гишүүд түр үнэмлэхээ гардаж авлаа. Тун удахгүй Ерөнхий сайд, сайдууд тодорч долдугаар сарын 10 гэхэд буюу наадмаас өмнө МАН-ынхан шинэ Засгийн газраа яаравчлан эмхэлнэ.
“Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛЖ, ОГЦРУУЛНА.
Энэ удаагийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй ажилласан. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэдэн яамтай байхаас үл хамаарч Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын ДӨРӨВ хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчлаад байгаа юм.
- 39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
- 39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
- 43.2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар Засгийг У.Хүрэлсүх дахин толгойлох нь тодорхой болов. Тэр давуу эрхтэйгээр Засгаа бүрдүүлэх юм. Түүний тэргүүлэх Засгийн газрын бүтэц ямар байх, сайдуудад хэн хэн нэр яригдаж байгаа талаар дараах мэдээлэл байна.
Коронавиурусийн цар тахлын үеийн эдийн засгийг хэн сайн удирдаж чадах вэ гэдгийг гол бодлогоо болгож ажиллана гэх мэдээлэл бий. Энэ үүднээс зарим яамдыг шигээр нэмж байгуулан ДӨРВӨН шадар сайдтай байхаар яригдаж буй аж. Мөн соёлын асуудал хариуцсан яам, Хөгжлийн бодлого тодорхойлох хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
СПИКЕР, ЗГХЭГ-ЫН ДАРГА: Г.Занданшатар, Сү.Батболд, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энх-Амгалан гэсэн хүмүүсийн нэрс эл хоёр албан тушаалуудад яригдаж буй.
Шадар сайд буюу хууль, хяналтын асуудал хариуцсан Шадар сайдаар одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшинг коронавирусийн нөхцөл байдалд ажиллаж сурсан туршлага, өнөөгийн байдлаар дотооддоо “алдаагүй” гавьяаг нь үнэлж томилох гэнэ.
Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан Шадар сайдаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг
Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайдаар Сангийн дэд сайд Х.Булгантуяаг томилно гэх шуум хамгийн хүчтэй өрнөж байна.
САНГИЙН САЙД: Сангийн яамны нэрийг өөрчилж Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тохоон томилох бололтой. Түүний хувьд ОУВС-ийн гэрээ хэлцэлийг үргэлжлүүлж, дахин санхүүжилт татаж чадсан гавьяагаа үнэлүүлнэ гэсэн үг. Түүнтэй зэрэгцэн Б.Чойжилсүрэнгийн нэр яригдаж буй.
ХЗДХ-ИЙН САЙД: Өчигдөрхөн үнэмлэхээ гардаж авсан шинэхэн гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдых суудал руу зүтгэх хамгийн эхний хүнээр нэрлэгдэж байна. Түүний хувьд өмнө нь тус салбарын дэд сайд байсан. У.Хүрэлсүх түүнд сайн нүүрээ харуулж чадвал түүнд сайдын суудалд суух шаанс бий. Эл суудалд зүтгэгчийн нөгөө нь С.Бямбацогт. Өмнөх Засагт хоосон үлдсэн түүний хувьд энэ удаад нэг сайдын суудал горьдож буй.
ГАДААД ХЭРГИЙН САЙД: Эл яамыг Д.Цогтбаатараар үргэлжлүүлэн толгойлуулах өндөр магадлалтай.
БСШУС-ИЙН САЙД: Ё.Баатарбилэгийг сайдаар дахиулахгүй. Харин хамгийн олон саналаар цойлон гарч ирсэн Н.Учрал гишүүнийг залуу хүнийх нь хувьд басхүү боловсролын салбарт дуугардгийнхаа хувьд үнэлэгдэж магад. Н.Учрал гишүүн ч боловсролын сайдад нэрэн зүтгүүлэх тухай мэдээлэл байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД: Д.Сарангэрэлийг дахиулж магадгүй. Сайд нарын дунд эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож үлдээх сурагтай. Нөгөө талаар коронавирусийн цар тахлын үеэр ГАЙГҮЙ ажилласан гэх үнэлэмжийг тэр олон нийтийн зүрээс аваад байгаа болохоор тэр.
ХХААХҮ-ИЙН САЙД: Элдэв-Очир энэ удаад сайдын суудалд өөрийгөө чихээд ч хамаагүй зүтгүүлэх хүмүүсийн нэг. Тэр хамгийн түрүүнд ХХААХҮ-ийн сайдад зүтгэнэ. Мөн Д.Хаянхярвааг сайдаар томилохоор нэр дэвшүүлээгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Эл яаманд Ч.Улааныг ч улираах шуум бичигдэж эхэлжээ.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.