Г.Занданшатарыг улираан томилохоор санал нэгджээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 30 ・ 1

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж байна.  Энэ чуулганаар хэлэлцэх дараагийн нэг чухал асуудал нь УИХ-ын даргыг сонгох юм. 

Харин УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа энэ үед эрх баригчид Г.Занданшатарыг улируулан томилохоор тохиролцжээ. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын даргаар ажилласан Г.Занданшатарыг спикерээр нь улируулан томилох саналтай байгаа гэнэ.

Одоо УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулж, шинэ гишүүд тангараг өргөсний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, эргэн чуулганыг үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: