Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 06 сар 30
・ 11

Сонгууль дуусаж, санал хураалтын маргаан өндөрлөсний дараа гишүүд ч түр үнэмлэхээ гардаж аваад цэгцрэх шатандаа оров. Одоо Засгийн газрын тэргүүн болоод сайд нарын томилгоо эхэлнэ. Үүний хажуугаар төрийн байгууллагуудын томилгооны “их нүүдэл” ар араасаа хөврөх нь.
Одоогийн байдлаар гэхэд ҮХЦ-д Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг оруулж ирнэ гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд хурдацтай тархаж эхлэв.
Тэдний хувьд энэ удаагийн сонгуульд анх удаа “өвдөг шороодоцгоосон”. Д.Лүндээжанцангийн хувьд л гэхэд УИХ-д хамгийн олон буюу 1992 оноос хойш тасралтгүй долоон удаа сонгогдсон. Анх удаа өнжихөөр болж байна. Мөн ардчилсан сонгуульд тасралтгүй долоон удаа нэр дэвшсэн Ц.Нямдорж УИХ-ын сонгуульд анх удаа өвдөг шороодов.
“Өвдөг шороодлоо” гээд тэтгэвэртээ гарчихгүй нь бололтой. Уг нь долоо, найман удаа итгэл хүлээлгэн их хуралд ажиллуулсан ард иргэд нь тэднийг энэ удаа тэтгэвэрт нь гаргасан. Дуучин нь дуугаа дуулаад, хөгшчүүд нь үр, ачаа хараад явах боломжийг нь олон нийт сонголтоороо бүрдүүлж өгсөн.
Гэтэл дээгүүрээ улс төрийн янз бүрийн тохироо явагдаж тэдэнд ҮХЦ-д багтах орон зай гаргаж өгөх талаарх шуум бий. Тодруулбал, Ц.Нямдоржийг ҮХЦ-ийн даргад, Д.Лүндээжанцанг ҮХЦ-ийн гишүүнд томилж болзошгүй гэх.
Тэгвэл нэг нь ҮХЦ-ийн даргаар, нэг нь ҮХЦ-ийн гишүүнээр очих боломжтой юу гэдгийг хуулийн заалтаас нь харъя.
ХУУЛЬ: Ц.Нямдорж ҮХЦ-ийн даргаар, Д.Лүндээжанцан ҮХЦ-ийн гишүүнээр очих боломжтой юу
Өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сард ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар халдсан хэргээр тус улсад шалгагдаж, албан тушаалаасаа огцорсон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 02-нд түүний халааг Н.Чинбатад өгсөн байдаг.
НЭГДҮГЭЭРТ: ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусаж байж Ц.Нямдорж ҮХЦ-ийн даргын суудалд очино
Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно гэх хуулийн заалттай. Тэгэхээр Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд ганцхан жил болж байна. Алдаа мадаг гаргахаас нааш түүнийг огцруулах боломжгүй гэсэн үг.
ХОЁРДУГААРТ: ҮХЦ-ийн даргыг ҮХЦ-ийн гишүүдийн нэгээр нь томилох учиртай тул Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар эхлээд ҮХЦ-ийн гишүүн болох ёстой
Мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан байна.
Энэ хуулийн заалтаар бол тэд эхлээд ҮХЦ-ийн гишүүд болох ёстой юм.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.