УОК: Хилийн хоригийг долоодугаар сарын 15 хүртэл сунгаж магадгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 30 ・ 3

Улсын Онцгой комиссын хурал өнөөдөр өглөө эхэлсэн ч 2020 оны УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаас хамаараад түр завсарлаад байгаа юм.

Энэ удаагийн хурлаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудаа халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай хэлэлцэн 17 цагаас үргэлжлүүлэн хуралдсан байна. 

Улсын Онцгой комиссын хурал УИХ-ын чуулганы хуралдаанаас хамаараад түр завсарлаад байна.

Дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудаа халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай хэлэлцэнэ.

Дэлхийн 216 улсад халдвар тархаж, 10,4 сая хүн халдвар авч, хөрш орнуудад халдварын давалгаа дахин эрчимжиж, халдварын нууц үе 19 дэхь хоног дээрээ илэрч байна. Энэхүү эрсдлийг мэргэжлийн байгууллагууд тооцоолсныг Засгийн газар, Улсын Онцгой комисс харгалзаж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн. 

Үдээс өмнөх хуралдааны үеэр хилийн хоригийг долоодугаар сарын 15 хүртэл сунгахыг дэмжсэн гэсэн мэдээлэл байгаа ч одоогоор энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргах юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 30/

    Хүссэн хүн вирусын шинжилгээ өгч болдог болгомоор байна. Хүнд сурталгүйгээр шинжилгээ авдаг газар нээгээчээ. Эрүүл мэндийн талаар утсаар зөвлөлгөө өгч байдаг тусгай дугаар бий болгож эмч нараар зөвлөлгөө өгүүлдэг болгомоор байна. Хөдөөний айлууд ерөнхийдөө утастай болсон. Тэдэнд хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    Sungah n zuvuu Ersdel ih undur bna

    Хариулах