МАН-ын бага хурлаас У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 01 ・ 5

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд болсон. Бага хуралд танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн оролцож байна. Нийт 87.5 хувийн ирцтэй байгаа юм. 

Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэсэн учир түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулахад санал нэгдэн 100 хувь дэмжлээ. Ерөнхийлөгчид өргөн барина. Ирэх дөрвөн жилд маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Бидэнд 2.9 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх хариуцлага ирж байна. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ дуусгах хариуцлагатай шаардалага бий. Тийм учраас бий МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллана. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 01/

    Хуулийн салбарыг цэгцэлж чадахгүй ерөнхий сайдаа хүрэлсүхээр яахын өөр залуу сонгоо Цагдаад шинэчлэлт хэрэгтэй бнаа

    Хариулах
  • ккк / 2020 07 сар 01/

    Тавантолгой бол ард түмний өмч.

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 01/

    Za

    Хариулах
  • ЭДИЙН ЗАСАГЧ / 2020 07 сар 01/

    Дутуу ажлаа гүйцээхийн тулд Тавантолгойн IPO-гоо ОУ-ын биржид гаргах ажлаа яаравчилж хөрөнгөө босгоорой...Хүрэлсүх ээ. үүний тулд Эрдэнэсмайнинг компаниа сэргээн буцаан байгуулах нь чухал шүү.........

    Хариулах
  • ЭДИЙН ЗАСАГЧ / 2020 07 сар 01/

    Дутуу ажлаа гүйцээхийн тулд Тавантолгойн IPO-гоо ОУ-ын биржид гаргах ажлаа яаравчилж хөрөнгөө босгоорой...Хүрэлсүх ээ. үүний тулд Эрдэнэсмайнинг компаниа сэргээн буцаан байгуулах нь чухал шүү.........

    Хариулах