Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 07 сар 01
・ 10

Засгийн газар болон УОК-ийн шийдвэрийг бусдаас түрүүлж цахим орчинд мэдээлдэг гэдгээрээ танил болсон Сүнээ буюу Б.Сүндэръяа бүсгүй халдлагад өртсөний улмаас сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэл таржээ.
Түүний хувьд хэд хоногийн өмнө бусдад дарамтлуулсан, сүрдүүлэгт өртсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад өгөөд байжээ. Цагдаагийн байгууллага баримтыг хавтаст хэрэгт хавсарган шалгалтын ажиллагаа явуулж буй аж. Сонгуулийн өмнө тэрбээр бусдад хутгалуулсан гэх зураг оруулсан бөгөөд энэ нь түүний өөрийн зураг мөн эсэх нь мөн л тодорхой биш байсан билээ. Харин энэ удаад түүний эмнэлэгийн орон дээр хэвтэж буй зураг цахим орчинд тараад байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.