Хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 05

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.05/ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долдугаар сарын 4-нд нийт 55 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, вирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 22 настай оюутан байсан бол нөгөөх нь ачаа тээврийн 30 настай жолооч байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх