Н.Маралгоо: Хайртай залуутайгаа уулзахын тулд цагдаагийн албанаас гарч Франц улсыг зорьсон

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 05 ・ 4

Xэдхэн хоногийн өмнө Франц улсын цагдаагийн албан ёсны сайт болох “Gendermarie”-д алба хаагчийн хувцастай Монгол эмэгтэйн зураг тавигдсан тухай мэдээлэл сошиал ертөнцөд түгэж, залуусын анхаарлыг төдий чинээ татсан.

Бид өдгөө нөхрийн хамт Франц улсад ажиллан, амьдарч буй “Хатагтай Янзага” нэрээрээ сошиалд танигдсан Н.Маралгоотой цахимаар холбогдож цөөн хором ярилцсан юм.

Ярилцлагын өмнөтгөлд уншигч танд бяцхан мэдээлэл хүргэхэд, Н.Маралгоо Франц улсыг зорихоосоо өмнө Монголын цагдаагийн албанд ажиллаж байжээ. Ийн ажиллах хугацаандаа хар тамхины томоохон хэргийг илрүүлж, удирдлагууддаа үнэлүүлж байсныг бидэнд онцлов.

-ОЛОН УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБАН ЁСНЫ САЙТАД МОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗУРАГ ЯАГААД ТАВИГДАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ –

-Ярилцлагаа Францын цагдаагийн албан ёсны сайтад тавигдсан таны зургаас эхлүүлье. Тухайн зурагны түүхээс манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Зурагны түүхийг хэлэхийн тулд эхлээд өөрийгөө болон яагаад Франц улсыг зорих болсон шалтгаанаа товчхон хэлэх нь зүйтэй болов уу. Би Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Мөн олон улсын бизнесийн удирдлагаар их сургууль дүүргэсэн. Франц улсыг зорихоосоо өмнө Монголын цагдаагийн албанд ажиллаж байсан. Нөхрийг маань Э.Төрмөнх гэдэг. Би нөхөртэйгөө танилцсаны дараа тус улсад цагдаагийн мэргэжлээр суралцах цаашлаад цагдаагийн алба хаагч болоод хамтдаа амьдрах мөрөөдөлтэй болсон. Учир нь нөхөр маань эндхийн “Legion” буюу дэлхийн 162 орны залуучуудаас бүрдсэн армид алба хашдаг, офицер цолтой. Энэ цолдоо хүрэхийн тулд хүнд хэцүү шалгуур бүрийг давж, 12 жил тууштай зүтгэсэн юм билээ. Нөхрийн маань хувьд улсаасаа хамгийн анх офицерийн сургуулийн эрх авсан залуу юм.

Бид мэргэжил нэгтэй учраас олон цагдаа найзуудтай. Нөхрийн маань найз Франц улсад цагдаа болох мөрөөдлийг маань бэлэгшээгээд “Gendermarie”-гийн алба хаагчийн дүрэмт хувцсаа надад бэлэглэсэн юм. Би үүнд нь маш их талархаж, хувцсаа өмсөөд сэлфи зургаа утсаараа дарж, өөрийн сошиал хуудаст нийтэлсэн. Тун удалгүй “Gendermarie”-гийн албан ёсны сайтаас надтай холбогдож, миний дүрэмт хувцастай зургийг сайтдаа байршуулж болох эсэхийг асуусан юм. Эхэндээ мэдээж самгардаж байсан ч, олон улсын хэмжээний албан ёсны сайтад яагаад Монгол эмэгтэйн зураг тавигдаж болохгүй гэж хэмээн бодсон. Тэгсний үндсэн дээр тухайн хүсэлтийг нь зөвшөөрсөн. Би хувьдаа ямарваа зүйлд даруухан байхыг эрхэмлэдэг. Харин тэрхүү зургийг Монголчууд маань хараад намайг ингэж урмын үгсээр дэмжиж бас хүндэтгэл үзүүлж байгаад нь баяртай байна.

 

-Тэгэхээр нөхөр тань албандаа 12 жил зүтгэж, тухайн хугацаанд Франц улсад амьдарч байсан гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Франц улсад 12 жил амьдарсан. Энэ жил 13 дахь нь юм уу даа.

-ХАМТДАА АМЬДРААД НЭГ ЖИЛИЙН ОЙН ДЭЭР ОХИН МААНЬ МЭНДЭЛСЭН-

-Нөхөр тань Франц улсад, харин та Монголдоо цагдаагийн албанд зүтгэж байж. Та хоёрыг юу учруулав. Анх танилцаж байсан түүхээсээ бидэнд хуваалцаач?

-Бид одоо ч гайхдаг юм. Учир нь бидний учрал хувь тавилан байсан гэдэгт би итгэдэг. Нөхөр бид хоёр багадаа хамтдаа тоглодог байсан юм билээ. Би авга ахынхаа гэрт очихдоо нэг хүүтэй дандаа хамт тоглодог байсан. Дараа нь нөхөртэйгээ танилцаад багынхаа түүхийг яриад сууж байхдаа тэр үед хамт тоглодог байсан тэр хүү нөхөр маань байсныг мэдсэн. Тоглож байсан хүүгээ маш сайн санаж байсан ч, нөхрийгөө байсан гэж мэдээгүй л дээ.

Би нэг зун Хүүхдийн 100-гийн орчимд албан үүргээ гүйцэтгээд дуудлагаар шалгалт хийгээд явж байлаа. тэр үед нэг залуу “Амрыг эрье” гээд л мэндэлсэн. Тухайн үед нэг их тоогоогүй яваад өгсөн. Гэтэл аравдугаар сард нь нөгөө залуу Францад байхдаа над руу Фэйсбүүкээр чат бичсэн. Ингээд хоёр сар гаруй хугацаанд чаталж байгаад нөхөр маань шинэ жилээр түр хугацаагаар ирж бид болздог болсон. Удалгүй буцах ч болж, би гуравдугаар сард Франц руу нөхрийнхөө араас очсоноор, бидний амьдрал эхэлсэн юм. Хамтдаа амьдраад жилийнхээ ойн дээр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 18-д амаржиж, бяцхан охиноо өлгийдөн авсан.

-Таны түүхийг сонсоход яг л учрах ёстой хосууд байсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Хайр сэтгэлийнхээ төлөө Франц улсыг зорихдоо эргэлзсэн үү?

-Айдас гэхээсээ илүү хайр сэтгэлээ бүхний дээр тавьсан шийдвэр байсан. Хайртай залуу руугаа очихын тулд би цагдаагийн албанаасаа гарч Франц явсан. Магадгүй энэ шийдвэр миний амьдралдаа хийсэн хамгийн том бахархал, басхүү шинэ ертөнцийг нээж өгсөн юм шиг санагддаг. Учир нь би амьдралаа, ирээдүйгээ илүү томоор харж, төсөөлөх болсон.

-“ХАЙРТАЙ БОЛ ИРЭЭД УУЛЗ” ГЭЖ ААВЫГ МААНЬ ХЭЛЭХЭД НӨХӨР МААНЬ ФРАНЦААС ИРЭЭД БЭР ГУЙСАН-

-Охин нь хайртай залуугийнхаа араас Франц улсыг зорино гэхэд нь эцэг, эх тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүл маань миний бахархал. Би хоёр дүүтэй. Айлын ууган охин. Манайх жирийн л нэгэн айл. Би эрэгтэй хүний хувьд их хатуу зарчимтай байсан. Тиймээс ч ээждээ эрэгтэй хүний тухай тэр бүр цухуйлгадаггүй, ажлаас өөр зүйл мэддэггүй охин байлаа. Нөхөртэйгөө танилцсаны дараа аавдаа “Францад байдаг цагдаа залуутай танилцсан” гэхэд “Тийм л хайртай юм бол ирээд уулз гэж хэл” гэсэн. Тэгээд дээр хэлсэнчлэн арванхоёрдугаар сард нөхөр маань ирээд аав, ээжээс маань бэр гуйсан. Ингээд л би нөхрийнхөө араас явсан юм. Аавын маань хувьд хуучны чадварлаг, ховорхон хурандаа нарын нэг. Шавь нарынх нь ихэнх нь өнөөдөр хурандаа цолтой болцгоосон байдаг. Харин ээж маань цагдаагийн хошууч цолтой.

 

үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 06/

    Хоорондоо ямар адилхан юм бэ

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 06/

    Аливаа хүний зорьсон зорилго гэж энэ энгийн их гоё түх байлаа янз бүрийн хар мэдээнээс хаммаагүй дээр үүнийг уншаад бүүр хөөрчихлөө.Дүү нартаа аз жаргалын дээдийг хүсье цэцэг шиг хөөрхөн охинд тань энэ хорвоогийн хамаг сайхныг сэтгэл харамгүй бэлэглэе хайртай шүү

    Хариулах
  • б / 2020 07 сар 06/

    Аз жаргалыг хүсэн ероое,

    Хариулах
  • б / 2020 07 сар 06/

    Аз жаргалыг хүсэн ероое,

    Хариулах