Ерөнхийлөгчийн дараагийн нүүдэл

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 08 ・ 12

Ерөнхийлөгч одоо зөвхөн дотоодын улстөрчидтэй бус олон улсын удирдлагуудтай “шатар” нүүнэ

Сонгуулиар АН цэвэр далаараа тавиулж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тохироо, тэдний хамтарсан нүүдэл үр дүнгээ өгсний илэрхийлэл гэх хүн олон байна. Учир нь, энэ сонгуульд АН 11 суудал авахад Ерөнхийлөгчийн оруулсан хувь нэмэр багагүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх тойргуудаар хөлийнхөө улыг эргэтэл явж, амаа хаттал ярьж, багаар нь дэмжихийн утга учрыг тайлбарлаж байхад  Ерөнхийлөгч АН-аа дэмжихийг уриалсан ганц өгүүлбэр ч хэлээгүй. Гэхдээ л Ерөнхийлөгчийн “уясан” хүмүүс энэ сонгуульд багагүй амжилт үзүүлсэн.

Түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар АН-д хоёр мандат авчирсан. Мөн Хонгор нутгийнхан Ерөнхийлөгчид элэгтэй тул хоёр мандат АН-д “бэлэглэсэн”. Тэрбээр АН-ын төлөө өшөө жаахан хичээсэн бол үүнээс ч олон суудал авчрах боломжтой байсан. Гэхдээ одоо энэ бүхэн болоод өнгөрсөн үйл явдал. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, урагшаа алхах нь улс төрд ч, амьдралд ч чухал. Тиймээс ч одоо ирээдүйд болох улс төрийн нүүдэл анхаарлын төвд байна. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн дараагийн нүүдэл юу байх вэ гэдгээс хамаарч улс орны ирээдүй, эдийн засаг гээд олон зүйл шалтгаална. Ерөнхийлөгч одоо зөвхөн дотоодын улстөрчидтэй гэлтгүй олон улсын төр засгийн удирдлагатай шатар нүүнэ. Хэрхэн, яаж нүүхээс Монголын болоод түүний ирээдүйн олон зүйл хамаарна.

2020 он бол Ерөнхийлөгчийн хувьд сорилтын жил. Учир нь, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Өнгөрсөн гурван жилд юу хийсэн, бүтээсэн эсэхээс үл хамаарч, сүүлийн нэг жилд хийх ажлаас түүнийг улираан сонгох эсэхээ иргэд шийдэж, Ерөнхийлөгчдөө дүн тавина. Сая МАН ялалт байгуулахад ганцхан жилийн дотор Улаанбаатар хотын утааг бууруулсан, коронавирус дэлхий нийтийг сандаргаж, манай урд хөрш БНХАУ, ардчиллын эх орон гэгддэг АНУ-д хүртэл хэдэн мянган хүн халдвар авч байхад манайх дотооддоо халдвар алдаагүй зэрэг нь чухал нөлөө үзүүлсэн. Нэг ёсондоо МАН-ын “туг” нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байсан гэхэд болно. Үүн шиг иргэдэд сайн ажилласан гэж дүгнүүлэх ажил Ерөнхийлөгчид хэрэгтэй. 

Түүний хамгийн сүүлд хийсэн том нүүдэл бол дэлхий нийтийг айдаст автуулж, хэдэн сая хүнийг амийг авч одоод буй халдварт өвчний голомт болсон БНХАУ-д хийсэн айлчлал байсан юм. Энэ айлчлал зөвхөн Монгол гэлтгүй, дэлхийн анхаарлын төвд Монголыг, Ерөнхийлөгчийг аваачсан. Тэрбээр өвчний голомт бүс нутаг руу зориглон айлчилж, хөрш орны Төрийн тэргүүн ямар зангарагтай байх ёстойг харуулж, 30 мянган хонины тусламж үзүүлэхээ амласан. Энэ бол Монголын төдийгүй дэлхийн улс төрд томоохон үйл явдал болсон юм. Үүнийг монголчууд, Монгол гэж чих тавьдаг хүмүүс хэсэгтээ мартахгүй. Гэхдээ ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл санана гэдэг юу л бол. Үүнээс гадна төрийн тэргүүн маань энэ үйл явдлаас хойш нам жим суугаа гэхэд болно. Тиймээс дээрх шиг ийм хэмжээний том нүүдлийг иргэд Ерөнхийлөгчөөс хүлээж байна. 

Өдгөө Монгол Улсын гадаад өр 30 тэрбум гаруй ам.долларт хүрээд байна. Харин ирэх дөрвөн жилд 14 тэрбум орчим ам.доллартой тэнцэхүйц гадаад өр эргэн төлөх хуваарь бий. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас үзвэл уг өр, төлбөрийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ сард Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусна. Ингэснээр ирэх наймдугаар сараас бид БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн 2.3 тэрбум ам.долларыг төлнө. Түүнчлэн 2021 оноос Засгийн газрын дөрвөн бондын төлбөрийн өр болох 2.9 тэрбум ам.долларыг төлж эхэлнэ.

Дарин дээр давс гэгчээр коронавирустэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хумигдаж, энэ оны төсвийн орлого төсөвлөсөн хэмжээнээсээ 30 гаруй хувиар тасраад байгаа. Ийм хүнд, хэцүү үед эцэг хүний алсыг харсан бодлого, шийдвэр, шаардлагатай үед гаргах суран бүс чухал үүрэгтэй. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд эхлээд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгох учиртай. Салбар удирдсан сайд нар тулхтай, түшигтэй, хариуцлагатай, ажлаа мэддэг байж гэмээн эдийн засгийн хямрал, бас бус асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд дөхөм байх нь дамжиггүй.  

Мэдээж өмнөх Ерөнхий сайдууд шиг үндэстэн дамнасан уул уурхай, эрдэс баялагтай холбоотой урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлбэл хэсэг хугацааны дараа өөрөө асуудалд орох нь тодорхойг тэр мэдэж байгаа. Өнөөдөр хууль, хяналтын байгууллагынхан хэрхэн сайн ажиллаж, өмнө нь ажилласан бүхнийг шалгаж, цагдаж байгааг бид бэлхнээ харж байна. Тэгэхээр тэр Тавантолгойг зарах ч юм уу, Оюутолгойн гэрээг өөрчлөх гэх мэтэд гар дүрэхгүй нь тодорхой. Гэхдээ тэр одоо тогтоогоод буй шүүх, хууль, хяналт дахь өмнөх барьцаа багаар бодоход ирэх жилдээ улам ахиулж, чангатгах бололтой.

Гадныг чиглэсэн нүүдэл гэвэл ОХУ-аас манай улсаар дайруулан өнгөрүүлэхээр болсон Байгалийн хийн хоолойн асуудал яах аргагүй түүгээр овоглогдоно. Хараахан хэрэгжиж амжаагүй энэ төслийг тэрбээр хэн хэнд хариуцуулахаас сүүлд хариуцлага хүлээх эсэх нь хамаарна. Гэхдээ энэ бол хоёр хөрштэй эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарч, ашиг олж болох нэг том суваг. Үүнийг Монголд ашигтай явуулах тал дээр тэр мөн л орос ах нартай “шатар” тоглож суугаа. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. Энэ магадгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийх бас нэгэн том нүүдэл, бүрэн эрх нь дууссаныхаа дараа чихнээсээ уяулах хонх нь болж мэдэхээр байгаа. Тэрбээр 2019 оны зургадугаар сард Киргиз Улсын Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний өргөтгөсөн хурал дээр “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа… ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна” гэсэн удаатай. Түүнийг ийн мэдэгдсэний дараа монголчууд төдийгүй ажиглагчид хоёр тал болон хуваагдаад буй. Элсэхийг дэмжигсэд ШХАБ нь Монголын эдийн засагт эерег нөлөө үзүүлнэ гэсэн бол дэмжээгүй нь нэгт, хөрш хоёр орноос хэтэрхий хараат болох, хоёрт, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр одоогоор хойд, өмнөд хоёр хөрштэйгээ эдийн засгаа сэргээх, дэмнүүлэх тал дээр ижил тэнцүү шахам тоглолт хийгээд сууж байгаа гэсэн үг. Гэвч одоохондоо манайх ШХАБ-д элсээгүй учраас дээрх талцал хий таамаглал төдий. 

Гэхдээ Ерөнхийлөгчийн дараагийн нүүдэл юу байх бол... 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 16/

    Хувийн компануудын тавьсан 23н тэрбум долларын өрийг яагаад монгол улсын өр болгож бичээд ,зогсохгүй нийт ард түмэнд хуваагаад хүн болгоныг асар их өртэй болсон мэтээр тархи угаагаад өөрсдийнхөө аваад идчихсэн өрөө улсаар төлүүлэх оролдлого хийгээд байна

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 16/

    Хувийн компануудын тавьсан 23н тэрбум долларын өрийг яагаад монгол улсын өр болгож бичээд ,зогсохгүй нийт ард түмэнд хуваагаад хүн болгоныг асар их өртэй болсон мэтээр тархи угаагаад өөрсдийнхөө аваад идчихсэн өрөө улсаар төлүүлэх оролдлого хийгээд байна

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 16/

    Хувийн компануудын тавьсан 23н тэрбум долларын өрийг яагаад монгол улсын өр болгож бичээд ,зогсохгүй нийт ард түмэнд хуваагаад хүн болгоныг асар их өртэй болсон мэтээр тархи угаагаад өөрсдийнхөө аваад идчихсэн өрөө улсаар төлүүлэх оролдлого хийгээд байна

    Хариулах
  • зочин / 2020 07 сар 16/

    Монгол улсын гадаад өр 30н тэрбум доллар,---Үүнээс 3,2 тэрбум долларыг АН-н засгийн газар авсан, харин МАН-н засгийн газрууд 4н тэрбум долларыг зээлж авсан, Үлдсэн 23н тэрбум долларыг MSC тэогүүтэй уул уурхай болон барилгын чиглэлийн хувийн компанууд гадны банкнаас толгой мэдэн зээлж авсан учраас ав

    Хариулах
  • зочин / 2020 07 сар 16/

    Монгол улсын гадаад өр 30н тэрбум доллар,---Үүнээс 3,2 тэрбум долларыг АН-н засгийн газар авсан, харин МАН-н засгийн газрууд 4н тэрбум долларыг зээлж авсан, Үлдсэн 23н тэрбум долларыг MSC тэогүүтэй уул уурхай болон барилгын чиглэлийн хувийн компанууд гадны банкнаас толгой мэдэн зээлж авсан учраас ав

    Хариулах
  • зочин / 2020 07 сар 16/

    Монгол улс яагаад ийм их өртэй болчихов хэн тэр өрийг авчихав улс төлөх ёстой юм уу эсвэл авсан хувийн компанууд нь төлөх ёстой юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.Өнөөдөр тэр их өр гээд байгаа 30н тэрбум долларын өрийн чинь 23н тэрбум долларыг хувийн компаниуд аваад идчихсэн байхад яагаад улсын

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 12/

    Aluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avah bolno
    Aluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno
    Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 10/

    МАН ТРОЛУУД. МУ ыг дангар нь ЭЗЭГНЭХ ГЭЖ хичээж байна да. МАН дангаар НОЁРХВОЛ МУ ӨВӨРМОНГОЛЫН АРААС ОРОХ байх да.

    Хариулах
  • neg muu beh gej?.... / 2020 07 сар 08/

    Mongolchyydiin doroitsoniig ene hyneer l delhiid haryylaj baigaa s dee!!iim erenhiilegchtei ylas oron yaj eedee garah be?......Ta nar bodol doo Delhii erenhiilegch nariig haraa biz dee!her zeregiin bolobsrol medlegtei yamar yammar syrgyyli tegssen baidag bilee dee!!Gadaaad heltei hymyys bol todorhoi

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 08/

    ene teneg yumiig zailuulmaar yum

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 08/

    battulga zywhun uurtuu ashigtai l yum hiih yum ter adidgaagiin toirgiig vas shalgah bj bas luiwar biz burhab mini ed an iinhnaas salgaj hairla

    Хариулах
  • zochin / 2020 07 сар 08/

    an iinhnii shunaliinhnii. tawusan uriig darah boloh ni dee aniinhab hariutslagaa huleen idden uusan munguu ugch haurla hanag buruu muug MAN ruu chihchigeed MONGOLD dandaa ur fau awchurch ireh yum tednii hurungiig hyraa uruu tulie

    Хариулах