-Эдийн засгаа хямралаас гаргаж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.
-Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг, ард түмэндээ худлаа амлаж, хуурахгүй. Ард түмнээ өмгөөлж, авлигачидтай хатуу тэмцэнэ.
-Шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.
-Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно.
-Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна.
-Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.
-Төрийн дархлаа суларлаа. Энэ бүхнийг одоо л тас цохин цэгцлэх ёстой.
-Энэ цаг мөчөөс эхлэн төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.
-Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.
-Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний амьдралын философи.
-Уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон.
-Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ.
-Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.
-Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, би зөвхөн хуульд захирагдах болно.
-Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.
|
-Ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай бондын 2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд та биднийг хүлээж байна.
-Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүнд ачааг үүрч амаргүй он жилүүдийг хохирол багатай даван туулж, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай.
-Ирэх дөрвөн жилд уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.
-Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр ложистикийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлнэ.
-Нийгэмд шударга ёсыг тогтоож, цахим монгол болцгооё.
-Ард түмнээ алагчилдаггүй, баян хоосноор нь ялгаварладаггүй, хууль дүрэм нь хэрэгждэг төр засагтай байхыг хүсч байна.
-Ард иргэдийг бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авлига албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана.
-Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Энэ төр бол Монгол төр юм.
-Засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байх болно.
-Орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлнэ.
-Нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно. 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барина.
-Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ.
-Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
-Ерөнхий сайдын хувьд сайд нартаа өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг хатуу шаардаж бас хариуцлага тооцон ажиллах болно.
|