Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрт уяачид талархалтай байна

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 09 ・ 2

Үндэсний их баяр наадмаар эрлийз гурван насны ангилалаар хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэрийг өнөөдөр танилцуулсан билээ.

Аймаг, сумдын салбар холбоод болон нутаг нутгийн уяачдын зүгээс Үндэсний их баяр наадмаар эрлийз 3 насны ангилалаар хурдан морины уралдаан зохион байгуулах шаардлагыг Монголын морин спорт, уяачдын холбоонд ирүүлсэнийг үндэслэн тус холбоо нь өөрийн цахим сайт дээрээ санал, асуулга явуулахад дийлэнх уяач /80 орчим хувь/ нь эрлийз 3 насны ангилалаар уралдаан зохион байгуулахыг дэмжиж санал гаргасан байна.

Иймд Монголын морин спорт, уяачдын холбоо аймаг, сумдын салбар холбоод, нутаг, нутгийн 3000 гаруй уяачийн гарын үсэг бүхий шаардлага, холбооны morinerdene.mn вэбсайт дээр явуулсан цахим саналын тайланг нэгтгэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүсэлт гаргасныг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хурлаараа хэлэлцээд Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар эрлийз 3 насны ангилалаар хурдан морины уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг дэмжиж шийдвэр гаргасан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон хурдан морины салбар хороонд 120 мянган уяачдынхаа өмнөөс баярласан талахрсанаа илэрхийлж байгаагаа мөн тус холбооны удирдлагууд мэдэгджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zaluu / 2020 07 сар 09/

    Ichej uhedgui lalaruud um aa Ard tumengui bayar hiideg Naadam bol ard tumnii bayar Zuvhun noed tushmediinh bish Dain tulaand ylsan baatar ers id havaa gaihuulj olniig baysgadag bayar Togjgor Battulga tsagaandaa garsan hymdhan hytad condom

    Хариулах
  • Гуо лянь / 2020 07 сар 09/

    Илжиг луус мөн 3 насны ангиллаар уралдуулах санал гаргаж байна.

    Хариулах