Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 07 сар 14
・ 1

Монгол түмний минь баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Баярын өдрүүдэд бид хуушуур, хорхогоос эхлүүлээд хүссэн бүхнээ идэж, төдий хэмжээгээр жин нэмсэн болов уу. Иймд бид танд ходоод гэдсээ цэвэрлэх замаар хэвийн жиндээ хүрэх супер жорыг танилцуулж байна.
ОРЦ:
- Бууцай: 100-150 грамм
- Өргөст хэмх: 1 ширхэг
- Гадил жимс: 1 ширхэг
- Цэвэр ус: 800 грамм (Ойролцоогоор 4 стакан)
- Нимбэг: 1-2 зүсэм
АШИГ ТУС:
• Эслэг эхээр агуулсан тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдүүлэх, өтгөн хатахаас сэргийлнэ.
• Бодисын солилцоог идэвхжүүлж биед хуримтлагдсан хорт нэгдлүүдийг гадагшлуулна
• К аминдэм ихээр агуулах тул цус шингэлж зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.
БУУЦАЙ:
Спинач буюу бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай. Бууцай идээд л хүч ороод байдаг усан цэрэг Папаяын хүүхэлдэйн киног санаж байна уу? Папая бууцай идээд байдаг нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш бөгөөд энэ ногоо тэр чигээрээ шим тэжээлтэй бодис, төмөр, кальци, А витаминаар баялаг. Бууцайнд агуулагдах шимт бодис нь цусны улаан эсийг эрүүл байлгадаг бөгөөд бие давхар эмэгтэйчүүд тогтмол хэрэглэвэл ургийн гажгаас сэргийлдэг байна.
100 гр хэмжээтэй бууцайнд 91 гр нь ус байдаг. Үлдсэн 9 гр-ын 3гр нь уураг, 3.6 гр нь нүүрс-ус (эслэг), олон төрлийн амин дэм, эрдэс өндөр тунгаар агуулагддаг байна. 100 гр бууцай 23 ккал илчлэгтэй.
Эх сурвалж: Баянмөнх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.