Алтанбулагаар орж ирсэн Казахстаны ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 24 ・ 1

2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунууд болон эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн бөгөөд 39 настай, эрэгтэй. Тухайн хүнийг ХӨСҮТ-д татан авч эмчилнэ.

Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа.

Ингээд батлагдсан тохиолдол 288 болсноос 217 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 71 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: