ЦЕГ-аас МҮОНТ-ийг “Пабло Эскобар” киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 25 ・ 6

Цагдаагийн ерөнхий газраас Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд:

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөгшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах аргыг тодорхой дүрсэлсэн уг киног 2019 оны 05 дугаар сар, энэ оны 07 дугаар сард тус тус давтан гаргаж байгаа нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”, “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 27/

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 25/

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 25/

    Zuv shuu.

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 25/

    сонирхолтой

    Хариулах
  • шаабар / 2020 07 сар 25/

    Маш зөв шаардлага байна.Гайхаад байсан юм. Яагаад дахин дахин гаргаад байгааг. Баатарлаг гавяа байгуулсан биш. Ер нь Үндэсний тв маан үе үе олны сэтгэлд нийцэхгүй, рекламны шинжтэй нэтрүүлэг цацдагаа болих хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн үед арай л хэтэрдэг.

    Хариулах
  • зочин / 2020 07 сар 25/

    Зөв шаардлага.
    Хүүхэд залууст хүчирхийлэл хар тамхи.. гээд нийгмийн бузар муу муухайг харуулсан киног дахин дахин гаргах нь хэнд ямар ашигтай гэж.. Орчин цагт хүмүүжил соёлын ажил гээч нь орхигдсон энэ цагт энэ кино шиг хэрэггүй хог алга..Хүүхэд үзчих вйи гэхээс яс хавталзах юм. Олон нийтийн нөг

    Хариулах