Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 08 сар 02
・ 2

Шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ. Энэ жил нэгдүгээр ангид 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх юм.
Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргах бөгөөд эцэг, эхчүүд www.parent.edu.mn вэб сайтаар хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэлийг энэ сарын 28-ны 17.00 цагт хаах юм.
Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-нд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар буюу сургууль дээр нь очиж бүртгүүлнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.